COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Бидний уулзалт нэр төрийн хэрэг

2017 оны 7 сарын 08

АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар Германы Хамбург хотноо болж буй "Их 20"-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд анхныхаа түүхэн уулзалтыг хийлээ. Уулзалтын хүрээнд талууд хоёр тал болон олон улсыг хамарсан өргөн цар хүрээний асуудлуудыг ярилцсан гэдгээ мэдэгджээ. Харин ажиглагчдын зүгээс Дональд Трамп, Владимир Путин нарын уулзалтын гол сэдэв Сирийн баруун өмнөд хэсэгт гал зогсоох хэлэлцээр байгуулах тухай байсан, энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байх төлөвтэй байгааг онцолжээ. Владимир Путин өмнө нь Барак Обамагийн Засгийн газрын үед АНУ-тай энэ чиглэлээр хэлэлцээр хийж байсан ч талууд гэрээ байгуулаад удалгүй хэлэлцээр үр дүнгүй болж хэрэгжихээ больж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бид хоёр өргөн хүрээний асуудлаар ярилцлаа. Тун үр дүнтэй уулзалт болж байна гэж би хувьдаа дүгнэж байна. Маш үр дүнтэй яриа хэлцэл хийлээ. Үүнийгээ үргэлжлүүлнэ. Бид хоёр АНУ, ОХУ-д ашигтай тустай, хүмүүсийн хүмүүсийн хүлээж буй олон хэлцлийг хийх хүсэлтэй байгаа. Уулзалт хийж байгаа маань нэр төрийн хэрэг” хэмээн онцолсон байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид өмнө нь хоёр талын болон олон улсын чухал асуудлаар хэд хэдэн удаа утсаар ярилцаж байсан. Утсаар ярих хангалтгүй байдаг ч энэ хүрээнд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд ахиц дэвшил гарч байгаа. Харин олон улсын болон онцлох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хүрээнд бид ингэж биечлэн уулзах нь чухал. Ерөнхийлөгч тантай ийнхүү биечлэн уулзаж буйдаа миний бие баяртай байна. Таны хэлсэнчлэн, бидний уулзалт эерэг үр дүн авчирна гэж найдаж байна” гэжээ.

АНУ, ОХУ-ын тэргүүн нарын уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн байна. Энэ үеэр Дональд Трамп ОХУ-ын Украйнд баримталж буй бодлогын талаар тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Мөн тэрбээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадад нэг их шүүмжлэлтэй ханддаггүй. Тиймээс “Исламын улс”-ыг эсэргүүцэх, Ираны бодлогыг дэмжих тал дээр шийдэмгий биш байгааг ажиглагчид онцолжээ. Үүнээс гадна Дональд Трамп "ОХУ АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх маргааныг нэг тийш болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр АНУ-ын зарим улс төрчид ОХУ-д нэмэлт хориг тавих саналтай байгаа ч өөрөө энэ талаар тодорхой арга хэмжээ авах бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Талуудын уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар мөн оролцжээ.


bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44923
0 эможи
keyboard_arrow_up