COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Их 20-ын хүндэтгэлийн зоог дээр Путин Трампын эхнэртэй зэрэгцэж суужээ

2017 оны 7 сарын 09

Баасан гарагийн орой Их 20-ын уулзалтад оролцож байгаа орнуудын удирдагч нар, тэдний гэр бүлийн хүмүүст зориулсан хүндэтгэлийн зоогийг Германчууд зохион байгуулжээ.

 

Суудлын хуваарилалтыг тун сонин зохион байгуулжээ. Тодруубал удирдагч нар гэр бүлийн хүнтэйгээ зэрэгцэж суулгүй, солигдож суусан байна.

Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамптай зэрэгцэн суужээ.

 

 

Харин Дональд Трамп Аргентины тэргүүн хатагтай Жулиана Авадагийн дэргэд суусан байна.

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой эхнэрүүдээ сольж суужээ.

 

 

Харин зохион байгуулагч Германы канцлерь Ангела Меркель ширээний голд Аргентины ерөнхийлөгчтэй зэрэгцэн суусан байна.

 

 

Зоогны өмнө Их 20-ын удирдагч нарт зориулж концерт тоглосон байна. Концертод Трампын охин Иванка, нөхөр Жаред Кушнерийн хамт оролцжээ.

 

Мөн Трамп эхнэрийн хамт Францын ерөнхийлөгчийн гэр бүлтэй зэрэгцэн суужээ.

 

Их 20-ын удирдагч нар уламжлал ёсоор гэр бүлийн хамт бөөндөө гэрэл зургаа татуулсан байна.

 

 

Эх сурвалж: The Guardian

 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
44963
1 эможи
keyboard_arrow_up