COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Кейра Найтли “ЦӨМӨӨХЭЙ” кинонд дүр бүтээнэ

2017 оны 7 сарын 18

Walt Disney кино компани хүн бүрийн хайртай гүнжийн үлгэрүүдийг бүрэн хэмжээний кино болгох ажилд шуудран ороод байгаа. “Үнсгэлжин”, “Үзэсгэлэнт гүнж ба жонон хоёр” гээд эхнээсээ үзэгчдийн хүртээл болсон. Одоо “Мулан”, “Аладдин” киноны ажил эхэлсэн байгаа юм.

Тэгвэл, Disney зөвхөн гүнжийн үлгэрээр хязгаарлагдахгүй, дэлхийд алдартай “Цөмөөхэй”-гийн үлгэрийг бүрэн хэмжээний кино болгохоор шийджээ. Дүрийн сонголт хийгдэж эхэлсэн бөгөөд Холливудын хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Кейра Найтли дагинын дүрд тоглох гэнэ. Харин бяцхан охин Кларагийн дүрд Макензи Фой сонгогдсон байна. Түүнчлэн Хелен Миррен, Морган Фриман зэрэг кино урлагийн салбарын алдартнууд кинонд дүр бүтээх ажээ.

Walt Disney-н бүтээл “Цөмөөхэй” кино 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45075
0 эможи
keyboard_arrow_up