COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трамп, В.Путин нар G20-ийн үеэр хоёр удаа уулзжээ

2017 оны 7 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Гамбургт болсон G20-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр, оройн зоог дуусахын алдад уулзаж ярилцсан боловч үүнийг жинхэнэ уулзалт гэж хэлэхэд хэцүү байгаа аж. Энэ тухай мягмар гарагт Цагаан ордны төлөөлөгч сэтгүүлчдэд ярьжээ.


“Ерөнхийлөгч Д.Трамп, Ерөнхийлөгч В.Путин хоёр энэ уулзалтаас хойш дахиж уулзаагүй, зөвхөн оройн зоог дуусахын алдад товчхон ярилцсан” гэж Америкийн засаг захиргааны төлөөлөгч хэлсэн байна. Хоёр Ерөнхийлөгч дахин уулзсаныг нуух гэж оролдсон гэж буруутгаж байгаа нь “ямар ч үндэслэлгүй” гэдгийг тэрбээр онцлон дурджээ.

Хоёр Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр зөвхөн Оросын талын орчуулагч байсан, учир нь Америкийн Ерөнхийлөгчийн орчуулагч орос хэл мэддэггүй байсан гэж Цагаан ордны төлөөлөгч хэллээ.

“Washington Post” сонинд Цагаан ордны өндөр албан тушаалтны хэлснийг иш татан "7 дугаар сарын 7-нд төрийн тэргүүн нар, тэдний гэргий нарт зориулан зохион байгуулсан оройн зоогийн дундуур Д.Трамп суудлаасаа босон В.Путины хажуу талын хоосон суудалд очиж суусан" гэж бичжээ. Энэ үед Америкийн төрийн тэргүүн ганцаараа байсан бол В.Путин зөвхөн орчуулагчийнхаа хамт байжээ.

Олон улсын судалгаа, зөвлөгөө өгөх Euroasia Group компанийг үүсгэн байгуулагч бөгөөд захирал Иэн Бреммер хэлэхдээ "дээрх уулзалт орой болсон, нэг цаг орчим үргэлжилсэн" гэж ярьжээ. Чухамхүү Иэн Бреммер хамгийн түрүүнд энэ талаар мэдээлсэн юм.

“Хоёр Ерөнхийлөгч уулзах үед олон хүн байгаагүй, зөвхөн Р.Тиллерсон, орчуулагчид, С.Лавров нар байсан, уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн. Үүний дараа орой нь хоёр Ерөнхийлөгч дахин нэг цагийн уулзалт хийсэн ба энэ талаар нэг ч хүн мэдээгүй” хэмээн Иэн Бреммер Bloomberg агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Гамбургт болсон G20-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп, В.Путин хоёр ердөө ганцхан удаа уулзсан тухай мэдээлж байсан юм. Уг уулзалт эхэндээ хагас цаг болно гэж төлөвлөж байсан боловч 2 цаг 15 минут үргэлжилжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэнээс гадна Сирийн хямрал, Украины нөхцөл байдал, Умард Солонгосыг тойрсон асуудал, кибер халдлагын асуудлыг хөндөн санал солилцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45106
0 эможи
keyboard_arrow_up