COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Япон улс энэ онд 10 АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ

2017 оны 7 сарын 19

“Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн хүрээнд болсон “Нүүрстөрөгчгүй эрчим хүч-Ирээдүйн эрчим хүч” сэдэвт салбар хуралдааны үеэр Японы цөмийн аж үйлдвэрийн чуулга уулзалтын ерөнхийлөгч асан Такуя Хаттори: Япон улс 2017 он эцэс хүртэлх хугацаанд атомын цахилгаан станцын /АЦС/ 10 реакторыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгджээ. Тэрээр цааш нь “Энэ оны сүүлч гэхэд бид 10 реакторыг ашиглалтанд оруулна гэж тооцоолж байгаа. Хүмүүс цөмийн эрчим хүч ямар чухал болохыг ойлгодог болсон” хэмээн хэлжээ.

2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд АЦС-ын эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх зорилтыг Япон улс тавьж байгаа юм. 2030 он гэхэд АЦС-ын үйлдвэрлэж буй эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй нийлээд 44 хувийг эзлэх болсноор CO2-ын ялгаруулах хэмжээг 2009 онтой харьцуулахад 26 хувиар бууруулах боломжтой болох ажээ.

Япон улс энэ онд 10 АТЦ ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ

Фүкүшимагийн АЦС-д аймшигт осол гарахаас өмнө япон улсад 54 реактор ажиллаж байлаа. Осол гарахаас өмнө АЦС-ууд цахилгаан эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэж байжээ. Ийм хэмжээний цахилгааныг хийнээс, 20 хувийг нүүрснээс, 10 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авдаг байсан аж. Фүкүшимагийн ослын дараа энэхүү эрчим хүчний тэнцвэр алдагдаж ердөө тавхан цөмийн реактор ажиллаж байгаа нь тийм ч хангалттай биш байгаа юм.

Гадаадаас импортолдог хий болон нүүрсний үнэ нэмэгдэж байгаа учир Япон улс АЦС-ын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “Бид өдөрт 100 сая ам.доллар, жилд 30 тэрбум ам.долларыг гадаадаас нүүрс, хий худалдан авахад зарцуулж байгаа нь Япон улсыг нүүрс, хийнээс хамааралтай болгож байна” гэж Хаттори онцлон дурьдав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45113
0 эможи
keyboard_arrow_up