COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Солонгосын олны танил ХОСУУД

2017 оны 7 сарын 20

Сун Жүн Ги, Сун Хё Гю

Тэднийг Нарны үр сад кинонд хамт тоглосны дараа фэнүүд нь холбож эхэлсэн ба тэр нь ч биелэлээ олж саяхан хуримаа хийх болсон тухайгаа зарласан юм.

Нам Жүн Хёг, И Сон Гён

Тэд хамтдаа "Хүндийн өргөлтийн дагина Ким Бүг Жу" хэмээх кинонд тоглосон ба фэнүүд нь мөн тэднийг холбосоор байсан юм. Улмаар кинонд тоглосныхоо дараа нэг их удалгүй үерхэж байгаагаа зарласан. Тэд дөрвөн насны зөрүүтэй.

Ун Бин, И На Ён

Солонгосын хамгийн царайлаг залуу гэгддэг, кино болгон дээр царайлаг хүмүүсийг нэрлэхэд нэгт дурдагддаг Ун Бин жүжигчин маань И На Ёнтой 2012 оны 8 сараас болзож эхэлсэн байна. И На Ён нь Ун Бины харъяалагддаг агентлагтай 2011 оны 8 сард гэрээ байгуулан ажиллах болсноор тэд танилцжээ. 2015 оны 5-р сарын 30-нд хуримаа хийсэн. Тэд нэг хүүхэдтэй. Дашрамд дурдахад Ун Бин 2010 онд гарсан хит бүтээл болох "Man from Nowhere"-ээсээ хойш кинонд тоглоогүй юм.

И Жүн Ги, Жон Хё Бин

Тэд 2014 онд KBS-ийн бүтээл Gunman in Joseon гэх кинонд хамтран тоглосон ба 2016 оноос үерхэж эхэлжээ. Тэд хоорондоо нэг насны зөрүүтэй.

Eric, На Хё Ми 

Тэд 2017 оны 7-р сарын 1-нд хуримаа хийсэн юм.

Хён Бин, Кан Су Ра

2016 оны 12 сараас болзож эхэлсэн. 8 насны зөрүүтэй

И Бу Ён, Жи Сон 

Тэд 2004 онд "Save the last dance for me" гэх кинонд хамтран тоглосон бөгөөд тэрнээс ч өмнө бие биенээ мэддэг найзууд байсан аж. Улмаар 2007 онд болзож байгаагаа зарлан 2013 оны 9-р сарын 27-нд хуримаа хийсэн. Одоо Гвак Жи Юү гэх нэг охинтой.

Жү Сан Уг, Ча Еэ Рён

Тэд 2015 оны Glamorous Temptation кинонд хамтран тоглосон ба 2017 оны 5 сард болзож эхэлснээ зарласан юм. 5 сард хуримаа хийсэн.

Жү Уон, Боа 

И Дун Гон, Жу Юн Хи 

Энэ хоёр хос маань "Wolgyesu tailor shop" гэх кинонд хамтран тоглосон ба И Дун Гон тухайн үед болзож байсан найз охин болох Жи Ёноосоо салсан юм. Экс найз бүсгүйгээсээ салаад удалгүй Жу Юн Хитэй болзож байгаагаа зарласан. Жу Юн Хи одоо давхар биетэй ба хосууд удахгүй хуримаа хийхээ зарласан.

Эх сурвалж: zaluu.com

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45141
0 эможи
keyboard_arrow_up