COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Иванкаг Оростой холбоотой гэж үзэн мөрдөхийг хүслээ

2017 оны 7 сарын 20

АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин Иванка Трампыг ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляк тэргүүтэй төлөөлөгчидтэй холбоотой гэж үзэж байна. Иймээс түүнийг мөрдөн шалгахыг Ардчилсан намын хэсэг гишүүн Холбооны мөрдөх товчооноос албан ёсоор хүслээ. Тэд Иванкаг Оросын төлөөлөгч нартай холбоо сүлбээтэй гэж үзэхдээ түүний нөхөр Жаред Кушнерийн оросуудтай хийсэн уулзалт дээр үндэслэжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, хүргэн Жаред Кушнер уулзалтуудынхаа талаар мэдүүлэхдээ хэд хэдэн хүнтэй уулзсанаа үлдээжээ. Тэр дундаа ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляктай хийсэн уулзалтаа нуусан байна.

Парламентын 22 гишүүн хамтран Холбооны мөрдөх товчоонд өгсөн баримт бичигтээ Иванка Трампын нөхөр болон ах бага Доналд Трамп нь Элчин сайд Сергей Кисляк, өмгөөлөгч Наталья Весельницкая, банкир Сергей Горьков нартай уулзсан талаар өгүүлжээ. Тэдний уулзалт дээр Оросын сөрөг тагнуул байсан хүн бас байсан гэнэ. Иванка Трампт ч бас мэдэгдээгүй уулзалт олон байгаа гэж Ардчилсан намын гишүүд үзэж байна.

“The New York Times” сонин өмнө нь дээрх уулзалтын талаар дэлгэхэд Трампын хүү Оросын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын бичлэгээ үзүүлж, аливаа хууль бус юм болоогүй гэдгийг хэлсэн билээ. Үүний дараа Трамп хүүгээ “өндөр зарчимтай хүн” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45146
0 эможи
keyboard_arrow_up