COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Олон улсын армийн тоглолт-2017”-д 28 орны зэвсэгт хүчний багуудын 1238 төлөөлөгчид оролцоно

2017 оны 7 сарын 24
22 орны 1200 гаруй цэргийн албан хаагчид Олон улсын армийн тоглолтонд оролцохоор Орос улсад хүрэлцэн ирлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ. “Олон улсын армийн тоглолт-2017”-д оролцохоор 22 орны зэвсэгт хүчний багуудын 1238 төлөөлөгч ОХУ-д хүрэлцэн ирсэн" тухай дээрх мэдээлэлд дурджээ.

Одоогийн байдлаар Азербайжан, Ангол, Армен, Беларусь, Зимбабве, Египет, ӨАБНУ, Энэтхэг, Лаос, Монгол, Казахстан, Иран, Киргиз, БНХАУ, Кувейт, Никарагуа, Серб, Тажикистан, Уганда, Узбекистан зэрэг орнуудын багууд тэмцээнд оролцох бэлтгэлдээ гараад байгаа аж.

Олон улсын армийн тоглолтын тэмцээнүүд энэ онд Орос, Беларусь, Азербайжан, Казахстан, Хятад улсын 22 цэргийн сургуулийн талбайд 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 12-ны өдрүүдэд болох аж.

Тоглолтод оролцоно гэдгээ 28 улс мэдэгдсэн бол  7 орны ажиглагчид хүрэлцэн ирэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45253
0 эможи
keyboard_arrow_up