COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Путин хэрхэн ерөнхийлөгч болсон бэ?

2017 оны 7 сарын 24

Оросын ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүн болох бодолгүй байсан, гэхдээ өргөн цараатай зорилго байнга тавихыг зөвлөдөг байснаа ярьжээ.

Путин Сочи хотод хүүхдийн “Сириус“ төвийн хүмүүжигчдийн тавьсан асуултад хариулахдаа, “би ерөнхийлөгч болохоор төлөвлөж байгаагүй, намайг юу ч үүнд хандуулаагүй юм” гэдгийг би түрүүнд нь ярьж байсан, гэхдээ бас дахин хэлье” гэжээ.

“Оросын анхны ерөнхийлөгч Борис Николаевич Ельцин намайг нэг удаа дуудаад,намайг ерөнхийлөгчидөрсөлдүүлэхийн тулд ОХУ-ын засгийн газрын даргын албан тушаалд миний нэрийг дэвшүүлэхийг санал болгох гэсэн юм хэмээн хэлдэг байна.Би тэр дор нь л:“Борис Николаевич аа, би үүнд бэлэн биш байна. Ингэхийн тулд хувь тавилангаа орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Би үүнд бэлэн биш байна” гэж хариулсан юм”. Тэрямар нэг юм бодож байгаа бололтой, хэсэг дуугүй сууж байснаа: “Гэхдээ та дахиад сайн бод, бид энэ асуудлыг дахин авч хэлэлцэнэ” гэж 1999 онд ярьсан тухай Путиндавтан хэлсэн байна.

Ельцин засгийн газрын даргын хувиар миний нэрийг улсын думд яалт ч үгүй санал болгож, харин дараа нь “бүх зүйл аажимаар, байдаг л жамаараа ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдхүрчочсон юм” гэж тэр дурджээ.

Төрийн тэргүүн хүүхдүүдэд хандан: “Өмнөө хүрэхэд хэцүү, өргөн цараатай зорилго тавих хэрэгтэй. Ер нь ийм зорилго л амжилт дагуулдаг юм” гэж зөвлөжээ.

Ерөнхийлөгч оросын эдийн засгийн үзүүлэлтийг жишээ болгон дурдаад, “Ямар ч хэцүү байлаа гэсэн, манай эдийн засаг бараг хоёр дахин тэлж, хүн амын бодит орлого хэд дахин өссөн... 2000 оноос эхлэн хүн амын орлого, цалин хөлс, тэтгэврийн хангамжийн байдал доривтой өөрчлөгдсөн юм” гэжээ. “1999 он гэхэд манай зэвсэгт хүчин хэрэг дээрээ нурчихсанбайсан бөгөөд харин одоо манай арми огт өөр, томбиш ч,цомхон, үр нөлөөтэй болсон” гэж Путин дурджээ.

“Бидэндзорилгодоо хүрнэ, улс орны тулгарч буй зорилтуудыг шийдвэрлэнэ” хэмээн үзэх бүхий л үндэслэл бий гэж тэр хэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45259
0 эможи
keyboard_arrow_up