COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн анхны ХӨВӨГЧ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ Шотландын эргээс хөдөллөө

2017 оны 7 сарын 24

Дэлхий дээрх хамгийн анхны бүрэн хэмжээний салхин сэнсний хөвөгч станц Шотландын зүүн хойд эргийн дагуу хөвж эхэллээ. Энэхүү гайхамшигт технологи нь хэт гүн далайн усанд салхин сэнсийг суурилуулах боломжийг олгож байгаа юм.

"Hywind" гэгддэг "Peterhead" салхин сэнс нь туршилтийн шатандаа явж байгаа бөгөөд 20 мянган өрх айлд цахилгаан түгээхээр хүчин чадалтай аж. Уг салхин сэнсийг үйлдвэрлэсэн "Statoil" компанийн үзэж буйгаар, салхин сэнс нь ердийн салхин сэнсний хүчин чадалтай тэнцүү буюу түүнийхээс илүү гарах бөгөөд Япон болон АНУ-ын баруун эрэгт ашиглахад тохиромжтой технологийн шинэ ололт юм.

"Hywind"-ийн Төсөл хариуцсан захирал Лейф Делп хэлэхдээ “энэхүү хөгжингүй технологийг задгай тэнгис далайд ашиглаж болох бөгөөд ингэснээр хөвөгч салхин сэнсний түүхэнд шинэ үеийг авчирч, зардлыг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Одоогоор нэг аварга том хөдөлгүүрийг байрлуулсан бол дахиад дөрвөн хөдөлгүүр Норвегийн эрэгт бэлэн байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45281
0 эможи
keyboard_arrow_up