Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Харри, Меган Маркел нарын хурим Их Британийн аялал, жуулчлалын салбарыг 400 сая ам.доллараар дэмжинэ

2018 оны 5 сарын 18

Английн ханхүү Харри болон Холливудын жүжигчин Меган Маркел нарын хуримын ёслол энэ бямба гарагт болно. Хуримын ёслолыг угтаж бэлэг дурсгалын модон халбага, усны хувцаснаас эхлээд бүхий л төрлийн хэрэгслүүд худалдаанд гарчээ. Энэхүү хуримын ёслолын ачаар Их Британийн аялал, жуулчлалын салбарт 400 гаруй сая ам.долларын орлого орно гэж “Brand Finance” компани тооцоолсон байна. Хатан хааны гэр бүл зөвхөн бэлгэдлийн шинжтэй байхаас гадна эдийн засагт оруулах хувь нэмэр их байдаг гэж үздэг. Өнгөрсөн онд “Buckingham”-ийн ордонд таван сая орчим хүн үзэж сонирхжээ. Үүнээс жилд 747 сая ам.долларын орлого олсон байна. Мөн үүнтэй холбоотой бэлэг дурсгалын зүйл, гудамжинд зохион байгуулагдах арга хэмжээ зэргээс 162 сая ам.долларын орлого олдог талаар “CRR” төв мэдээлсэн байна. Өдгөө 92 настай Хатан хаан Элизабетийн хувьд хаан ширээг нь дагалдан ирдэг үл хөдлөх хөрөнгөнөөс сүүлийн 10 жилд 2.6 тэрбум фунт стерлингийн орлогыг Засгийн газартаа өгчээ. Харин үүний 15 хувийг Хатан хааны гэр бүлийн зардалд зарцуулдаг байна. Хатан хаан Элизабетийн өөрийн хөрөнгө нь 420 сая доллараар хэмжигдэж байгаа юм. Энэ нь Их Британийн иргэн бүр жилд 65 пенсийг татвараар дамжуулан төлж, Хатан хааны гэр бүлийн зардлыг гаргадаг гэсэн үг ажээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57464
0 эможи

keyboard_arrow_up