Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хойд Солонгосыг ятгуулахын тулд Трамп ZTE-гийн хоригийг зөөлрүүлэх яриаг Ши Жиньпинтэй хийж байгаа гэнэ

2018 оны 5 сарын 21

Сүүлийн долоо хоногийн турш Цагаан ордон Хойд Солонгосын гэнэтийн шийдвэрийн учрыг олох гэж толгойгоо гашилгаж байгаа гэнэ.

Ким Жон Уныг “зангаа өөрчлөхөд” Хятадын тал нөлөөлсөн байж болзошгүй гэсэн хардлагын улмаас Дональд Трамп тус улсын ZTE компанид тавьсан хоригоо эргэж харах тухай ярилцаж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Зургаадугаар сарын 12-нд Сингапурт уулзах тов зарлагдаад удаагүй байхад Хойд Солонгосын дэглэм энэхүү түүхэн уулзалтад оролцохгүй байх боломжтойгоо гэнэт илэрхийлсэн юм.

 Бямба гарагийн орой Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй утсаар ярьж, яг ямар шалтгаанаар Хойд Солонгосын тал зангаа хувиргасныг асууж лавласан тухай Вашингтоны албаны эх сурвалж мэдээлжээ.

Яриа 30 минут үргэлжилж, уур амьсгал тийм ч таатай байгаагүй гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Трамп хэвлэлийнхэнд ярихдаа Ким Жон Унд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нөлөөлж байж болзошгүй гэж таамаглаж байгаагаа нуугаагүй юм.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард Хятадад хийсэн Ким Жон Уны анхны айлчлалын талаар Бээжин урьдчилж дуулгаагүйд Трамп нэлээд ууртай байсан талаар түүний туслахууд мэдээлж байв.

Тиймээс Хойд Солонгосыг Хятадын нөлөөнд хэт автуулахгүйн тулд Трамп харилцаа холбооны ZTE компанид тавьсан худалдааны хоригоо эргэж харах төлөвтэй байгаа гэнэ.

Ирантай хориотой наймаа хийсэн шалтгаанаар ZTE компанид АНУ-ын үйлдвэрлэгчид эд анги, програм хангамж нийлүүлэхгүй байх долоон жилийн хугацаатай хоригийг Вашингтоны засаг захиргаа өнгөрсөн сард зарласан юм.

Ким Жон Уны санааг эргүүлэхийн тулд Трамп айлгах, аргадахыг хослуулж байгаа. Саяхан тэр хэвлэлд ярихдаа хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижирвал Ким Жон Ун эрх мэдэлтэй, баян чинээлэг хэвээр үлдэнэ, харин эсэргүүцвэл Ливийн Каддафигийн хувь заяа хүлээж байгааг анхааруулж байв.

Өмнөд Солонгосын тал Трамп, Кимийн хооронд зуучлахаар шаргуу ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Харин Обамагийн үеийн АНУ-ын засаг захиргааныхан Хойд Солонгосын үе үеийн удирдагчид олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчдөг уламжлалтай тул Сингапурын дээд хэмжээний уулзалт цуцлагдах боломжийг үгүйсгэхгүй байна.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57505
0 эможи

keyboard_arrow_up