Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Трамп, Ким хоёр Сингапурын цагаар өглөөний 9:00 цагт уулзана

2018 оны 6 сарын 05

Ирэх долоо хоногт Сингапурт болох АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил амжилттай үргэлжилж, удирдагчдын уулзах цагийг хүртэл товложээ.

Урьдчилсан байдлаар Дональд Трамп, Ким Жон Ун нар энэ сарын 12-ны өдөр буюу Мягмар гарагт орон нутгийн цагаар өглөөний 9:00 цагт уулзахаар болсон байна.

Энэ тухай Даваа гарагт мэдэгдсэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Ерөнхийлөгч өдөр бүр Хойд Солонгосын талаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөсөө мэдээлэл авч байгаа. Уулзалт эхлэх цагийг урьдчилсан байдлаар өглөөний 9:00 цаг гэж тогтоод байна” гэж хэлжээ.

Тэр бас Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрэн салах хүртэл АНУ-ын хатуу хориг арга хэмжээ үргэлжлэн хэрэгжинэ гэдгийг баталсан байна.

Өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа Дональд Трамп цаашид “дээд зэргийн дарамт, шахалт” (maximum pressure) гэдэг нэр томьёог тэр дахин ашиглахыг хүсэхгүй байгаа, учир нь Хойд Солонгосын тал сүүлийн үед идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэсэн юм.

Мөн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уулзалт Сингапурын Шангри Ла зочид буудалд болох магадлал өндөр байгаа гэнэ. Учир нь эрх баригчид энэ буудлын ойролцоох хамгаалалт, аюулгүй байдлыг сүүлийн өдрүүдэд онцгой чангалах болжээ.

Удирдагчид тус тусын зочид буудалд бууж, уулзалтаа ч өөр зочид буудалд хийж төлөвтэй байгаа гэнэ. Ингэхдээ эдгээр гурван буудал нь Америкийн болон Европын эзэмшилтэй байх ёсгүй гэсэн шаардлага тавьж байгааг мэдээлжээ.

Таван одтой Шангри Ла зочид буудал нь Хонг Конгод амьдардаг Малайзын тэрбумтан Роберт Куокын Kuok Group компанийн өмч юм.

 

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58060
0 эможи

keyboard_arrow_up