COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ оны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн “iPhone 7”, “iPhone 7 Plus” ЯМАР ҮНЭТЭЙ вэ?

2016 оны 9 сарын 20

“Apple” компанийн энэ жилийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн “iPhone 7” болон “iPhone 7 Plus” гар утаснууд есдүгээр сарын 16-ны өдрөөс олон улсын зах зээлд худалдаанд гарч байна. Тухайлбал, “iPhone 7” болон “iPhone 7 Plus” гар утаснууд Хонгконгт Улаанбаатарын цагаар өглөөний 08.00 цагаас зарагдаж эхэлжээ. Харин АНУ-д “T-Mobile” болон “Sprint” зэрэг үүрэн холбооны компаниуд худалдаалах бөгөөд дээрх компаниудад ирсэн захиалга өмнөх “iPhone”-уудын захиалгаас дөрөв дахин өндөр байсан аж. Шинээр гарч буй “iPhone 7” болон “iPhone 7 Plus” мөнгөлөг цагаан, алтлаг шар, алтлаг ягаан, гөлгөр хар, бүрсгэр хар гэсэн дөрвөн өнгөний сонголттойгоор 32, 128, 256 гигабайтын санах ойн багтаамжтайгаар худалдаанд гарч байгаа юм.

Үнийн хувьд хэмжээнээсээ хамаараад "iPhone 7" 649 ам.доллараас, "iPhone 7 Plus" 769 ам.доллараас эхэлж байна. Ухаалаг гар утасны зах зээлийн хамгийн том тоглогч "Samsung Electronics"-ийн зах зээлд хамгийн сүүлд гаргасан flagship утас "Galaxy Note 7"-ийг эргүүлэн татаж эхлээд байгаа юм. Тэргүүн зэрэглэлийн гар утасны зах зээлд "iPhone"-той хамгийн хүчтэй өрсөлдөж буй том дэлгэцтэй "Note" ангиллын хамгийн сүүлд гаргасан гар утсыг эргүүлэн татах болсон нь "Apple"-ийн шинэ "iPhone"-ийн борлуулалтыг дэмжинэ гэж "Bloomberg Intelligence" үзэж байна.

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болох “Apple”-ийн хувьцааны ханш гуравдугаар улирал гарснаас хойш 21 хувиар өсөөд байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36543
0 эможи
keyboard_arrow_up