COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

"Apple"-ийн эсрэг хэрэглэгчдийн гомдол, саналууд ихээр нэмэгджээ

2016 оны 12 сарын 08

БНХАУ-ын найман хэрэглэгч Шанхайн Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газарт "iPhone 6" загварын гар утас дэлбэрсэн талаар гомдол мэдүүлжээ. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг учир эдгээр бүтээгдэхүүнүүдээс ямар нэгэн ноцтой эрсдэл учрахуйц зүйлийг олж тогтоогоогүй гэдгийг тус компаниас онцолсон байна. Хэдий тийм боловч "Apple" компани Шанхайн Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрыг хэрэглэгчийн гомдол, саналд удаан хугацааны дараа хариу өгсөн гэж буруутгажээ. БНХАУ-д "iPhone" загварын гар утас дэлбэрсэн явдал нь гаднын хүчин зүйлийн нөлөөтэй байсан гэж тус компанийн зүгээс мэдэгдээд байгаа юм. Сүүлийн хоёр сарын хугацаанд "Apple" компанийн эсрэг хэрэглэгчдийн гомдол, саналууд ихээр нэмэгдсэн гэж Шанхайн Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдэгджээ. Үүнээс гадна БНХАУ дахь дотоодын ухаалаг гар утас үйлдвэрлэгчид хямд загваруудыг зах зээлд нийлүүлж эхэлснээс хойш тус улс дахь "Apple"-ийн борлуулалт сүүлийн гурван улиралд буурсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38867
0 эможи
keyboard_arrow_up