Г.АРСЛАНХУЯГ: Нийт гэмт хэрэг гаралтын гуравны нэгийг ХУЛГАЙ эзэлж байна Г.АРСЛАНХУЯГ: Нийт гэмт хэрэг гаралтын гуравны нэгийг ХУЛГАЙ эзэлж байна

1
Г.АРСЛАНХУЯГ: Нийт гэмт хэрэг гаралтын гуравны нэгийг ХУЛГАЙ эзэлж байна
Зочин:
Г.АРСЛАНХУЯ
Байгууллага:
ЦЕГ
Албан тушаал:
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга
Ажиллах арга барил:
Хариуцлага зарчимч цаг баримталдаг


2018 оны 02 сарын 08

ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.

Гэрэл зургийг:
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Ярилцсан сэтгүүлч:
arslan.mn

НЭГ. Нийт гэмт хэрэг гаралтын гуравны нэгийг ХУЛГАЙ эзэлж байна

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрчимжүүлсэн аян үр дүнгээ хэр өгч байна вэ?

Хулгайн гэмт хэргийн гаралт өмнөх үеэсээ 34.2 хувиар өсч, нийт гэмт хэргийн 38 хувийг эзэлж байна. Үүнээс харахад хулгайн гэмт хэргийн гаралт их өндөр байна. Тиймээс хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэргийлье-нэгдэе уриан дор эрчимжүүлсэн сарын аяныг зохион байгуулж байна. Энэ аян маань нэгдүгээр сарын 15-аас энэ сарын 10-ыг хүртэлх хугацаанд явагдаж дуусаад үргэлжлүүлсэн арга хэмжээ рүү шилжинэ. Аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын тогтмол хийгддэг ажил.

Харин сарын эрчимжүүлсэн аяныг зохион байгуулснаар иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн ойлголт өгөх, гэмт хэргийн хор уршиг, нөхцөл байдлыг ойлгуулах, төр засгаас хийгдэж буй ажлыг таниулах зорилготой юм.

Энэ удаагийн аяныг зохион байгуулснаар иргэд маань сэрэмжлэхгүй бол болохгүй нь гэсэн мэссэжийг авч, хоногт ирдэг дуудлага 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн олон нийт ихээр цуглардаг худалдааны байгууллагууд, ченжүүдэд хулгайн эд зүйл авах дамлан худалдаалах нь хуулийн ийм хариуцлага хүлээдэг шүү гэдгийг ойлгуулах ажлууд хийгдэж байна. Монгол улсад хүчин төгөлдөр болсон хуулийг нэг бүрчлэн дагаж мөрдөх нь иргэний үүрэг. Судлах нь ч бас иргэний үүрэг. Тиймээс үүргийг нь тайлбарлах, ойлгуулах ажлууд тогтмол хийгдээд явдаг.

Хулгайн гэмт хэргээс сэрэмжил, болгоомжил гэдэг бол шинэ зүйл биш. Гэвч олон нийт бас л анхаарал болгоомжгүй, хэнэггүй хайнга хандаад байх шиг. Иргэд мэдээллийг ямар сувгаар түлхүү авч байна вэ?

Цагдаагийн байгууллага энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Ямарваа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн дэмжлэг, оролцоо маш чухал. Гэхдээ насны бүлэг, боловсрол, нийгмийн түвшингээрээ мэдээллийг хүлээн авах төрөл, сувгууд өөр өөр байна. Тиймээс бид аяны хүрээнд ухуулга, нөлөөллийн ажлыг нэлээн сайн зохион байгуулсан. Бид телевиз, сонин, сайт, цахим орчиноор дамжуулан мэдээлэл түгээхээс гадна контентууд дээрээ их анхаарсан. Бүх насныханд ойлгоход энгийн, хялбар байх үүднээс анимейшн, зурагт постерууд, самбарт мэдээлэл байршуулах, тараах материал, нэвтрүүлгүүд, видео шторкууд гээд олон төрлийн контентуудыг гаргаж түгээсэн. За ямар ч байсан иргэд, олон нийтэд сэрэмжлэхгүй бол болохгүй гэдэг мэссэжийг хүргэсэн. Гэхдээ мэдээлэл хэд хэдэн удаагийн биш, олон давталттай явж байж олон нийтэд хүрдэг онцлогтой. Ялангуяа хэвлэл, мэдээллийн оролцоо урьдчилан сэргийлэх ажил дээр их чухал байдаг.

Иргэд ч өөрт хэрэгтэй гол мэдээллээ авахаас илүү тухайн үеийн сенсацитай мэдээнд л ач холбогдол их өгч байна. Өөрт нь хэрэгтэй мэдээлэл дээр идэвхи муутай байна.

Хулгайн гэмт хэрэг буурахгүй, жил ирэх тусам нэмэгдэж байгаа мэдээлэл бий. Шалтгаан нь юу байна вэ?

Монгол Улсад нийт бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 80 гаруй хувийг дөрвөн төрлийн гэмт хэрэг эзэлдэг. Нэгдүгээрт, хулгайлах гэмт хэрэг, хоёрдугаарт, залилан мэхлэх, гуравдугаарт, бусдын биед гэмтэл учруулах, дөрөвдүгээрт, зам тээврийн гэмт хэргүүд эзэлж байна. Эдгээрийн дотроос хулгайлах гэмт хэрэг 50 хувийг нь эзэлдэг. Иймээс бид хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг энэ оны эхний ажил болгосон. Хулгайлах гэмт хэрэг Монгол Улсад хавтгайрсан байна. Одоо бараг эд зүйлээ алдаж үзээгүй монгол хүн бараг л байхгүй. Иргэд хулгайд эд зүйлээ алдаад цагдаад хандахаар, олдож байгаа зүйл хангалтгүй байдаг.

Иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хулгайн гэмт хэргийг жижиг гэж үзээд тоохгүй явсаар өнөөдөр ийм өндөр хувьд хүрсэн. Монголын хулгайчид гадаад улс руу гарчихсан байна. Олон жишээ баримт бий. Гадаадын томоохон дэлгүүрээс хулгай хийгээд боож баглаад монгол руу ачуулж, брэндийн хувцас гээд зарж борлуулдаг сүлжээ үүссэн. Энэ нь гадаадын орнуудад монгол хүний үнэлэмжийг бууруулж байгаа. Одоо гадаадын томоохон дэлгүүр "Монгол хүн орохыг хориглоно" гээд хаалган дээр бичдэг болж байна. Энэ асуудалд олон нийтийг болон Засгийн газрын анхаарлыг хандуулах хэрэгтэй.

Г.АРСЛАНХУЯГ: Нийт гэмт хэрэг гаралтын гуравны нэгийг ХУЛГАЙ эзэлж байна Arslan.mn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ганц камераар тогтохгүй олон дэвшилтэт технологиуд бий болсоныг саяхан болж өнгөрсөн үзэсгэлэнгээс харагдсан?

Бид Мэдээлэл, технологийн парктай хамтран иргэд, олон нийтэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох шинэ дэвшилтэт техник, технологийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглах нь” нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулсан. Камераас өөр их олон бүтээгдэхүүн, шийдэл байдаг юм байна гэж хүмүүс их ирж сонирхсон.

Цагдаагийн байгууллагаас хичнээн биеэ үнэлэх, хууль бус үйл ажиллагаа явуулж буй дэн буудал, саун массажны газруудыг шалгаад байна вэ?

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна гарч буй учир, шалтгааныг илрүүлэх нь чухал. Бид хүн худалдаалах, биеэ үнэлэх, хууль бус үйл ажиллагаа явуулж буй саун, массажны нэг мөсөн таслан зогсоох тал дээр анхаарч ажиллаж байна. Хариуцлага тооцоод өнгөрөх нь нэг хэрэг. Шалтгаан, хор уршигийг нь арилгах нь чухал юм. Цагдаагийн байгууллагад хоногтоо 1000-аад дуудлага ирдэг. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, хууль бус үйл ажиллагаа явуулсан дэн буудал, саун массажны газар, бие үнэлэлттэй холбоотой мэдээлэл их ирдэг. Бид он гарснаас хойш саун массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдын биеийг үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг авч байна. Энэ хугацаанд нийт биеэ үнэлж байсан 147 эмэгтэйг, зохион байгуулж байсан 53 этгээдийг илрүүлэн хариуцлага ногдууллаа.

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn


keyboard_arrow_up