Д.ЭНХ-ЭРДЭНЭ: “Байнгын, жигд, тогтвортой хөдөлмөрлөх нь амжилтын үндэс”, тиймээс БАЙНГА ХӨДӨЛМӨРЛӨ Д.ЭНХ-ЭРДЭНЭ: “Байнгын, жигд, тогтвортой хөдөлмөрлөх нь амжилтын үндэс”, тиймээс БАЙНГА ХӨДӨЛМӨРЛӨ

Д.ЭНХ-ЭРДЭНЭ: “Байнгын, жигд, тогтвортой хөдөлмөрлөх нь амжилтын үндэс”, тиймээс БАЙНГА ХӨДӨЛМӨРЛӨ
Зочин:
Д.ЭНХ-ЭРДЭНЭ
Байгууллага:
Шангрилла спорт клуб
Албан тушаал:
дасгалжуулагч багш
Ажиллах арга барил:


2019 оны 01 сарын 28

Энэ сарын 12нд "МОНГОЛЫН МИСТЕР 2019" улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдсөн бөгөөд монголын бодибилдинг, фитнесийн түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж өнгөрсөн. Энэ удаагийн ярилцлагын зочин эрэгтэйчүүдийн 70 кг жингийн ангилал болон классик төрөлд оролцон тэргүүн байр эзэлж хос алтан медалын эзэн болсон Д.Энх-Эрдэнэтэй та бүхнийг уулзуулах гэж байна.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

Сайн байна уу. Юуны өмнө танд хос “Алтан” медалын эзэн болсонд баяр хүргэе.

Баярлалаа. Танд болон бидний ярилцлагыг уншиж суугаа уншигчиддаа шинэ оны мэнд хүргэе. Энэ удаагийн тэмцээн Монголын бодибилдингийн спортын түүхэнд байгаагүй хамгийн олон оролцогчтой, өрсөлдөөн ихтэй сайхан тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэх хэрэгтэй байх. Учир нь бүгд хамгийн сайнаараа хичээж, зогсолтгүй хөдөлмөрлөсөн учраас бид бүгд ялагчид юм.

Бодибилдинг фитнесийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

Үүнийг ярихын тулд эхлээд хүүхэд насаа дурсах хэрэгтэй л дээ. Би Сэлэнгэ аймагт айлын отгон хүү болж төрж өссөн. Авга ах нар маань аймгийн арслан, аймгийн начин хүмүүс байсан. Тэднийгээ харж, тэдэн шиг ээ болохыг хүсэж мөрөөдөж  чөлөөт бөхөөр хичээллэх болсон. Эндээс эхтэйгээр 2000 онд Биеийн тамирын дээд сургуульд оюутан болж ирсэнээс хойш штангтайгаа нийт 19 дэх жилдээ нөхөрлөж байна. Энэ хугацаанд УАШТ-ээс 15 удаагийн алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Д.ЭНХ-ЭРДЭНЭ: “Байнгын, жигд, тогтвортой хөдөлмөрлөх нь амжилтын үндэс”, тиймээс БАЙНГА ХӨДӨЛМӨРЛӨ undefined

Танд дахин баяр хүргэмээр байна. 19 жил энэ спортоор хичээллэж улсын аваргаас 15 медаль хүртэнэ гэдэг үнэхээр бахархам амжилт юм аа.

Баярлалаа. /инээв/

Олон улсын тэмцээний амжилтаасаа хуваалцахгүй юу?

Би олон улсын тэмцээнд олон оролцож байгаагүй л дээ. 2016 онд “Бодибилдинг фитнесийн Ази тивийн аварга” шалгруулах тэмцээн “Бутан-2016”-д  “Men’s athletic physique” ангилалд 165+2 төрөлд МӨНГӨН медаль. Тэр жилдээ  “Бодибилдинг фитнесийн Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн Тайландын Паттая хотод болоход “Men’s athletic physique” ангилалд 170+2 төрөлд ТОП 5-р байрт орсон.  2017 “Бодибилдинг фитнесийн Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн “Улаанбаатар-2017” болоход “Men’s athletic physique” ангилалд 160+2 төрөлд  оролцож АЛТАН МЕДАЛЬ хүртсэн.

Бодибилдингийн спортоор хичээллэхэд насны заалт байдаг уу? Танд цаашид хичээллэх, амжилт гаргахад хэр их хугацаа байгаа вэ?

Бодибилдингийн спортод насны хязгаарлалт бараг байдаггүй. Халз тулааны болон бөхийн төрлийн спорт эсвэл UFC гэх мэт хүнд төрлийн спортууд 30 наснаас хойш спортын карьер буурдаг. Харин бодибилдингийн спортын хувьд 30 наснаас хойш ид хүчээ аван амжилт гаргаж эхлэдэг. Дэлхийд чансаагаараа тэргүүлэгчшилдэг тамирчдыг авч үзвэл дийлэнх нь 30 наснаас хойш өндөр амжилтуудыг гаргасан байдаг.

Ингээд харахаар миний хувьд ид хичээллэдэг насан дээрээ явж байгаа гэж ойлгодог. 40, 50, 60-аас дээш гэсэн насны ангилалууд ч байдаг. Хөгширдөггүй спорт гэж хэлж болно.

Энэ спортоор хичээллэсний давуу тал  маш олон. Цөөхөн жишээ дурдвал тэсвэр тэвчээр болон хатуужилтай болно, сэтгэлийн тэнхээтэй болж амьдралд тохиолдох хүнд хэцүү бэрхшээлүүдийг даван туулах чадвар нэмэгдэж өөрдөг хандлагатай болж стрессээс ангид байж чаддаг.  Мөн фитнесс бодибилдингээр  тогтмол хичээллэдэг хүмүүс үеийнхнээсээ бие бялдар, царай төрхийн хувьд харьцангуй залуу харагддаг. Би одоо 40 настай ч хүмүүс намайг наснаасаа залуу харагддаг гэлцдэг. /с. Үнэхээр 40 настай гэж бодоогүй шүү. 30 настай залуу л гэж харагдаж байв/

Энэ спортоос мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмжээ хуваалцахгүй юу?

Миний хувьд олон улсын тэмцээнд харьцангуй бага оролцсон. 2016 онд Бутаны хаант улсад болсон Азийн аваргын тэмцээнээс Мөнгөн медаль хүртсэн. Энэ бол олон улсын тэмцээнээс хүртсэн анхны медаль байсан. Тэр үед би өөрийгөө чадчихлаа гэж бодож байлаа. Хамгийн сайхан мэдрэмжийн тухайд гэвэл Дэлхийн аварга болоод төрийн дууллаа эгшиглүүлээд зогсох хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан. 19 жилийн хүч хөдөлмөрөө үнэлүүлээд, үр шимийг нь хүртээд зогсох ч үнэхээр аз жаргал шүү. Энэ спортоор хичээллэсэнхугацаанд бэртэл гэмтэл, санхүүгийн хүндрэл гээд хүний амьдралын проблемууд их.  Энэ бүхнийг даваад Дэлхийн аварга хэмээх алдрыг хүртэхэд энэ бүхэн мартагдаж сайхан байсан. Спортоор хичээллэснээр олон сайхан найз нөхөд болон шавь нартай болдог ингээд ярихаар сайхан зүйлүүд их бий.

Та одоо фитнессийн спортоор хичээллэхээс гадна ямар ажил хийдэг вэ ?

Би “Шангрилла спорт клуб”-д дасгалжуулагч, багшаар ажилладаг.

Таны хувьд шантрах тохиолдол гардаг байх үүнийгээ хэрхэн давж туулдаг вэ?

Миний хувьд шантрах тохиолдол мэдээж гарч байсан. Бэлтгэл, сургуулилалт, ядарч шантрах гэхээсээ илүүэйнийгмийн асуудлууд хэцүү байдаг.  Жишээ нь бодибилдингийн спорт бол өртөг, зардал ихтэй спорт. Нэг тэмцээнд оролцоход нилээдгүй хэдэн сая төгрөг зарцуулдаг. Эргээд олдог шагнал, урамшуулал байдаггүй, төрөөс анхаарал тэр бүр хандуулаад байдаггүй спортын төрөл шүү дээ. Иймэрхүү санхүүгийн хүндрэлээс шалтгаалж шантрах тохиолдол гарч байсан. Уг спортод гүн гүнзгий бүх амьдралаа зориулаад орчихсон болохоор орхиж чадаагүй, спортын амьдралыг сонгосондоо харамсаж ч байгаагүй. Энэ спортоосоо эрч хүч хамгийн сайхан зүйлийг авдаг.

Бид фитнессээр хичээллэх нь турах, хөдөлгөөний дутагдлаас гарах ач тустай л гэж мэднэ. Тэгвэл мэргэжлийн хүний хувьд та фитнессээр хичээллэхийн ач тусыг хэлж өгөөч.

Фитнессээр хичээллэсний ач тус нь гэвэл, Нэгдүгээрт хөдөлгөөний дутагдлаас ангижирна. Хоёрдугаарт бодисын солилцоо сайжирна. Гуравдугаарт зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна. Дөрөвдүгээрт цусан хангамж, исэлдэх процесс сайжирна. Ингэснээр хүн эрүүлжинэ. Үе бэхжинэ, сахартай хүний сахар буурна. Цусан дахь хлострины хэмжээ их байсан бол хэвийн хэмжээндээ очино. Мөн хоолны дэглэм барьсанаар элэгний өөхлөлт алга болно. Ийм олон талын ач тустай. Мэдээж хэрэг гоё сайхан бие бялдартай болно.

Өнгөрсөн хугацаанд олон сайхан шавьтай болсон байх. Мэргэжлийн түвшинд бэлтгэсэн шавь бий юу?

Би энгийн бэлтгэлийн түвшинд маш олон шавьтай. Харин мэргэжлийн түвшинд бэлтгэж гаргаж ирсэн тамирчин их цөөхөн байдаг. Миний өөрийн спортын карейр ид үргэлжилж байгаа учраас зэрэг мэргэжлийн тамирчин бэлтгэх хүндрэлтэй л дээ. Сүүлийн үед өөрийн гэсэн чанартай цөөхөн хэдэн шавьтай болъё, хамт тэмцээн уралдаанд оролцъё гэсэн бодол төрөх болсон. Сая болсон 2019 оны улсын аваргад нэг эмэгтэйтамирчин бэлдэж, боломжийн амжилттай оролцсон. Цаашид мэргэжлийн тамирчин олон бэлтгэх хүсэл мөрөөдөл байна.

Энэ спортоор хичээллээд удаагүй  байгаа болон шинээр хичээллэхээр зорьж байгаа хүмүүст өгөх таны зөвлөгөө?

Фитнессээр хичээллэж байгаа хүмүүс их яардаг. Ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ, юу хэрэглэх вэ гэж ихасуудаг. Өнөөдөр л сайхан биетэй, галбиртай болчих юм шиг санадаг. Гэтэл энэ бүхний цаана асар их хөдөлмөр, тэр хүний бүхэл бүтэн амьдрал нь явж байгаа өнцгөөс нь хардаггүй. Хамгийн эхлээд хичээллэхээс өмнөх ба хичээллэж эхэлсэний дараа зургаар баримтжуул. Харьцуулж харсанаар хүн өөрөө өөрөөсөө их урам авч, хүч нэмдэг. Маш их тууштайгаар хөдөлмөрлөх ёстой. Миний хэлэх дуртай үг байдаг л даа Байнгын, жигд, тогтвортой хөдөлмөрлөх нь амжилтын үндэс”.

Дасгалжуулагч бүрт өөрийн гэсэн арга барил, дасгалын төрлүүд байдаг. Таны хувьд?

Суултын төрлийн дасгалууд биеийн үндсэн хүчийг сайжруулдаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүмүүсээр хийлгэдэг. Мөн “crossfit” чиглэлийн холимог дасгалууд их хийлгэж байна. Дасгал хийлгэх явцад хүмүүс ядарч шантрах зүйл их гардаг. Энэ үед хүмүүсийг өөртэйгээ тэмц, зорилгоо сана, “чи л өөрийгөө ялна” гэх мэт үгээр, урам өгч дэмжихийг хичээдэг.

Д.ЭНХ-ЭРДЭНЭ: “Байнгын, жигд, тогтвортой хөдөлмөрлөх нь амжилтын үндэс”, тиймээс БАЙНГА ХӨДӨЛМӨРЛӨ undefined

Саяхан хэдэн залуус уургийг их хэмжээгээр хэрэглээд амь насаа эрсдэлд оруулсан байсан. Нэмэлт уураг, амин дэмийн талаар болон зохист хэрэглээний талаар мэдээлэл өгөөч. Шинээр хичээллэж байгаа хүмүүс заавал хэрэглэх ёстой юу? Эсвэл...

Эхний ээлжинд уураг амин дэм, нэмэлт бэлдмэлүүдийг заавал хэрэглэх ёстой гэсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө өдөртөө авах нүүрс ус, уураг, өөх тос амин дэмийнхээ хэрэгцээг хоолноосоо зөв дэглэмээр авч чадаж байгаа нөхцөлд уураг, бэлдмэл хэрэглэх шаардлагагүй. Хооллолтын байдал, бэлтгэлийн ачааллаасшалтгаалаад уураг бэлдмэл хэрэглэх нь тун хэмжээ тодорхойлогддог. Тийм учраас уураг, бэлдмэлийгмэргэжлийн багштай зөвлөж хэрэглэх  хэрэгтэй. Миний хувьд уургийнхаа хэрэгцээг ихэвчлэн үхрийн мах, өндөгний цагаан гэсэн хоёр хүнсээр дамжуулан авдаг. Манай тамирчид бас тахианы цээж мах их хэрэглэдэг. Тамирчид хооллолтын өөр өөрийн гэсэн арга барил, өөрийн биед тохирсон хоолны дэглэм барьдаг. Цагийн хуваарийн дагуу хооллох нь бас их чухал. Миний хувьд 3-4 цаг болоод хооллодог.

Уураг гэдэг зүйлийг өндөр ачаалалтай бэлтгэл хийж байгаа хүн бол биеийн жингийнхээ нэг килограммд 2 гр уураг биедээ авч хэрэглэсэн байх ёстой. Энэ нь 60 килограмм жинтэй хүн өдөрт 120 грамм уураг авсан байх ёстой гэсэн үг. Тиймээс уургийн агууламж өндөртэй хүсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь чухал. Хэрэв ингэж хооллоод уургийн агууламж, хэмжээгээ биедээ авч чадахгүй бол нэмэлт шэйк, амино зэргийг ууж дутагдсан уургаа нөхөх хэрэгтэй болдог. Уураг гэдэг булчинг хөгжүүлдэг ид шидтэй зүйл биш.

Булчин, галбирлаг бие гэдэг бол бэлтгэл сургуулилт, нөр их хөдөлмөрийн үр дүнд цаг хугацааны дараа бага багаар бий болдог зүйл шүү  гэдгийг залуусдаа сануулж хэлмээр байна.

Монголын бодибилдингийн спортын хөгжлийг та хэрхэн харж байна?

Манай улсын хувьд сүүлийн 7-8 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжсөн. 2012 оноос өмнө Монголын бодибилдингийн тамирчид ази, дэлхийн тэмцээнд очоод нэг ч медаль авдаггүй байсан. Харин сүүлийн үед Монголын тамирчид олон улсын тэмцээнд олноороо орох болж,  олон ч шагналыг нь түүж байна даа.Манайхан сайн байгаа.

Ойрын үед оролцох тэмцээн бий юу?

Тун удахгүй сар гаруй хугацааны дараа АНУ-н Охояа мужид Холливудын алдарт жүжигчин “Арнолд Шварцнегир”-н нэрэмжит тэмцээн болно. Одоо бэлтгэлээ хангаад явж байна.

Тамирчин хүн амжилт үзүүлэхэд гэр бүлийн дэмжлэг болон спонсорууд их чухал байдаг. Таны хувьд?

Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний ард үргэлж байж урам зориг өгч дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ их баярлалаа гэж хэлмээр байна.  Мөн 2015 оноос хойш “Приус центр” төвийн Лука ахтайгаа хамтарч ажилласнаас хойш олон сайхан амжилт гаргасан. Хүнд сайхан хамтрагч гэж байдаг шүү дээ. Миний хувьд бол Лука ах маань миний хамгийн сайн хамтрагч, туслагч, зөвлөгч маань. Ахынхаа ач тусыг дааж явах юмсан гэж үргэлж бодож явдаг. Энэ дашрамд ахдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь сайн найз н.Билэгтхүүгээ дурсахгүй байж болохгүй. Намайг үргэлж дэмжиж ирсэн бүх хүмүүстээ бүгдэд нь баярлалаа.

Д.ЭНХ-ЭРДЭНЭ: “Байнгын, жигд, тогтвортой хөдөлмөрлөх нь амжилтын үндэс”, тиймээс БАЙНГА ХӨДӨЛМӨРЛӨ undefined

 

Танд спортын өндөр амжилт хүсье.

Баярлалаа


keyboard_arrow_up