Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн и-баримтаа 2-р сарын 15-аас өмнө аваарай Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн и-баримтаа 2-р сарын 15-аас өмнө аваарай

Их, дээд сургуулиудын оюутнууд сургалтын төлбөр төлсөн татварын и-баримтаа авч хэвших, татварын буцаан олголтоо цаг тухайд нь авах талаар Монголын оюутны холбооны менежер, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Урантогостой ярилцлаа.

Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн и-баримтаа 2-р сарын 15-аас өмнө аваарай
Зочин:
Б.Урантогос
Байгууллага:
Монголын оюутны холбооны менежер,
Албан тушаал:
Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан
Ажиллах арга барил:


2019 оны 02 сарын 12

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тайлан хүлээн авах хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Оюутан залуучууддаа уриалж хэлэхэд гэртээ харихаасаа өмнө сургалтын төлбөр төлсөн и-баримтаа заавал аваад хариарай, өмнөх жилийн төлбөрийг ч нөхөн аваарай гэж хэлмээр байна. Одоо 2 дугаар семестерт төлөх төлбөрийн и-баримтаа шууд санхүүгийн албанаасаа заавал нэхэж аваарай сануулъя.

Гэрэл зургийг:
MPA.MN
Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

Шинэ он гараад удаагүй байна. Монголын оюутны холбоо сүүлийн үед ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ? Энэ талаар яриагаа эхлэе.

Сайн байна уу. 2018 оны 12 сард Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 заалтад заасны дагуу Нийслэлийн хэмжээнд Татварын ерөнхий хууль болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын оюутны холбоо, Нийслэлийн татварын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Татварын буцаан олголтыг авахын тулд заавал и-баримттай байх тухай хуулинд тусгагдсан байгаа. Харамсалтай нь 2018 оны 9-р сард оюутнууд маань сургалтын төлбөрөө төлөөд и-баримтаа авах ёстой боловч энэ талаар мэдээлэл багатай байсан учраас и-баримтаа аваагүй асуудлууд их байсан. Иймд Нийслэлийн татварын газар, Монголын оюутны холбоо хамтран оюутан залуучууддаа их, дээд сургуульд төлсөн сургалтын төлбөрийн и-баримтаа авч хэвшье гэсэн уриалгыг гаргаж, хуулийг сурталчилах, мэдээ мэдээллэл өгөх ажлуудыг зохион байгуулсан. 

Оюутнууд маань татварын и-баримтаа авах тал дээр хэр идэвхитэй байна вэ?

Одоо 2 дугаар семистер эхлэх гэж байна, сургалтын төлбөрүүд төлөгдөж эхэлнэ. Та төлбөрөө төлсөн л бол и-баримтаа заавал аваарай гэж гэсэн уриалгыг тарааж байна. И-баримтаа авснаар хамгийн түрүүнд танд сар бүрийн сугалаанд оролцох боломж нээгдэх юм. Мөн дээр нь оюутнууд бид бүгд л сургалтын төлбөрөө аав, ээжээсээ авч байгаа жилийн эцэст аав ээжүүд маань сургалтын төлбөрийнхөө 10 хувийг буцааж авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тайлан хүлээн авах хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Оюутан залуучууддаа уриалж хэлэхэд гэртээ харихаасаа өмнө сургалтын төлбөр төлсөн и-баримтаа заавал аваад хариарай, өмнөх жилийн төлбөрийг ч нөхөн аваарай гэж хэлмээр байна. Одоо 2 дугаар семистерт төлөх төлбөрийн и-баримтаа шууд санхүүгийн албанаасаа заавал нэхэж аваарай сануулъя.

И баримт олголт дээр их дээд сургуулийн сургалтын алба, санхүүгийн алба хэрхэн хандаж байгаа вэ? оюутан, их дээд сургуулийн хооронд гарах зөрчил ямар байна вэ?

И баримттай холбоотой ямар нэгэн асуудал их, дээд сургуулиудад үүсэж байгаа бол санал хүсэлтээ Монголын оюутны холбоонд ирүүлэх боломжтой. Сургууль дээр түгээмэл үүсэж байгаа асуудлууд гэвэл намар авах байсан одоо боломжгүй гэх хариу их өгч байна. Мөн и-баримтаа аваагүй оюутнуудыг авсан гэж мэдээлсэн /Монгол улсын их сургууль СИСИ оюутны системд/, чиний баримт байхгүй байна өөр хүүхдийн и-баримт авчих үнийн дүн адилхан гэх мэт асуудлууд их гарч байна.

Их дээд сургуулиудын санхүүгийн болон сургалтын албанаас илүүтэйгээр оюутан залуучуудын хувьд мэдээ мэдээлэл бага байна. Үүнээс үүдэн сургалтын төлбөрийн и-баримтаас НӨАТ-ын 2 хувь орж ирэхгүй юм чинь аваад хэрэггүй гэсэн ойлголт их байна. Сургалтын төлбөрийн и-баримт нь 2 хувийн буцаан олголт орохгүй ч гэсэн сугалааны тохиролд оролцох мөн жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой.

И баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуульд ямар арга хэмжээ авах вэ?

Нийслэлийн татварын газар бүх их, дээд сургуулиудын захиргаанд холбогдох хуулийн талаарх мэдээллийг албан бичгээр  өгсөн, Монголын оюутны холбооноос нийт салбар холбоо, зөвлөлүүдэд  мэдээлэл хүргэсэн байгаа. Мөн Татварын ерөнхий газраас нийт их, дээд сургуулийн санхүүгийн албаныханд сургалт явуулсан. Энэ мэтчилэн нөлөөллийн ажлууд явагдаж байгаа болохоор одоо оюутан залуучууддаа и-баримтын талаарх мэдээллийг сошиал фэйсбүүкээр мэдээлэл хүргэж, түгээх хэрэгтэй байна.

И баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуулийн талаарх мэдээллийг Монголын оюутны холбооны 70111143 утсаар холбогдох, Монголын оюутны холбооны фэйсбүүк хаяг руу өргөдөл гомдлоо өгч болно, Монголын оюутны холбооны төв байран дээр ирж санал хүсэлт, өргөдөл гомдолоо өгөх боломжтой. Эцэст нь хэлэхэд и-баримтаа идэвхитэй аваарай. И-баримтаа авч хэвшицгээе гэж уриалмаар байна.

Тус санамж бичгийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярина уу.

Санамж бичгийн хүрээнд 2019 онд  оюутанууд зөвхөн сургалтын төлбөр төлөөд и-баримт авдаг биш дотуур байрны төлбөр, цайны газар, сургалтын төв, жолооны курст сурахдаа гэх мэт бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагаас үйлчилгээ авах бүртээ төлбөрийн и-баримтаа авч байх тал дээр илүү анхаарч ажиллахаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн татварын газартай хамтран гаргаж ажиллахаар болоод байна.

Хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдаж амжаагүй байгаа ч 2018-2019 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэнгүүт дараах 3 ажлыг хамтарч хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

1.Татварын буцаан олголт и-баримтаа хамгийн бага өгсөн их, дээд сургуулиудын жагсаалтыг гаргаж тухайн сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх үүднээс сургалт зохион байгуулна.

2.“Манлайлал оролцоо хөгжил” сэдвээр 1000 лекц зохион байгуулна. Тухайн лекцийн үеэр татварын тухай мэдлэг мэдээл олгоно, зөвхөн 1000 оюутанд сургалт явуулаад өнгөрөх биш фэйсбүүк,сошиал дээр мэдээлэл хүргэж ажилана;

3. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудын оюутны холбоо, зөвлөлийн дарга нарын дунд “и-баримт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.


keyboard_arrow_up