М.МӨНХБОЛД: Нийтийн тээврийн “U-MONEY“ ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ М.МӨНХБОЛД: Нийтийн тээврийн “U-MONEY“ ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ

1
2
М.МӨНХБОЛД: Нийтийн тээврийн “U-MONEY“ ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ
Зочин:
М.Мөнхболд
Байгууллага:
Улаанбаатар Смарт Карт ХХК
Албан тушаал:
Шинэ бизнес, төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга
Ажиллах арга барил:


2019 оны 10 сарын 24

Улаанбаатар Смарт Карт ХХК-ий Шинэ бизнес, төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Мөнхболдтой компанид сүүлийн үед нэвтэрч байгаа шинэ үйлчилгээ бусад төслийн талаар ярилцлаа.

Гэрэл зургийг:
MPA.MN
Ярилцсан сэтгүүлч:
Б.ДҮРЭВ-ОД

НЭГ. Нийтийн тээврийн “U-MONEY“ ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ

Нийтийн тээврийн үйлчилчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор танай компаниас ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2018 оноос эхлэн шинээр үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж нэлээн олон ажлуудыг төлөвлөсөн. Түүний нэг нь нийтийн тээврийн U-Money карттай холбоотой цаг үеийн мэдээллүүдийг түргэн шуурхай иргэдэд хүргэх, иргэд өөрсдийн гар дээр ашиглагдаж байгаа картынхаа үлдэгдэл болон төлбөрийн гүйлгээний мэдээллийг шалгах, дэлгэрэнгүй мэдээллийг лавлах боломжийг  бүрдүүлэх зорилгоор сайт, гар утасны аппликейшныг үйлчилгээнд нэвтрүүлж байна. Ерөнхийдөө оны эхнээс судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийн ажлууд хийгдэж, одоо иргэдэд хүрэхэд бэлэн болоод байна. Иргэдийн хувьд уг сайт, аппликейшинд гишүүнээр бүртгүүлж, гишүүнийхээ бүртгэл дээр өөрийнхөө ашиглаж байгаа U-Money картуудын дугаарыг холбоод, түүгээрээ төлбөрийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Энэ сардаа багтаж мобайл хувилбар буюу Android болон iOS апликейшны хувилбарыг нэвтрүүлнэ. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цаашдаа мобайл “U Money” буюу гар утсаараа төлбөр тооцоо төлөх ажлын эхлэл нь болж байна гэж харж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт хичнээн иргэд U money картаар үйлчлүүлж байна вэ?

Үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш буюу 2015 оноос өнөөг хүртэл нийт 2 сая гаруй ширхэг картыг борлуулаад байгаагаас 1,600,000 орчим ширхэг нь идэвхтэй ашиглагдаж байна. Үүнээс 60 орчим хувь нь нийтийн тээврийн хөлсөө төлөн зорчиж байгаа энгийн карт байгаа ба бусад нь хөнгөлттэй зорчигч буюу ахмад настан, оюутан мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт багтаж байна.

Гар утасны аппликейшн өмнө нь байдаг байсан. Тэгвэл одоогийн аппликейшн юугаараа ялгаатай вэ?

Эндээс Android үйлдлийн системтэй NFC функцтэй утас хэрэглэж байгаа хэрэглэгчид маань аппликейшнаар дамжуулаад картын үлдэгдлээ шалгаж, хэрэглээгээ хянах боломжтой. Өөрөөр хэлбэл холбосон картынхаа төлбөрийн гүйлгээг хянаж, нэг ёсондоо өнгөрсөн хугацаанд хаана ямар автобусанд хэдэн цагт суусан, хэзээ хаана буусан, буух болон суух үедээ даа картаа уншуулсан эсэх гэх мэт нарийн мэдээллийг харах боломжтой болсон.

Бусад хийгдсэн байгаа аппликейшнаас ялгаатай тал нь илүү дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээллийг шууд харах боломжтой болсон. Одоо төрөл бүрийн гар утсанд зохицож ажиллах, яавал илүү эрсдэл багатай хэрэглэгчдэд төвөгггүй хялбар хэрэглээтэй, найдвартай үйлчилгээ авч болох вэ гэдэг тал дээр судалгаа хийгдэж байна.


ХОЁР. Нийтийн тээврийн үйлчилгээний салбар нь НӨАТ-аас чөлөөлөгддөг

Arslan.mn

Сайтаас иргэд ямар мэдээллийг авах боломжтой вэ? Онцлогоос нь дурдвал.

Сайтын хувьд иргэдэд ойлгомжтой, бүх мэдээллийг нэг дороос авдаг байх шийдлээр хийгдсэн. Үндсэн зургаан цэстэй. Сайт, аппликейшнаар дамжуулан үндсэн бүтээгдэхүүн болон хамтарч ажилладаг байгууллагуудын бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг бүрэн авах боломжтой. Вэб сайтад гишүүнээр элсэж өөрийн хэрэглэж буй U-Money картын 16 оронтой картын дугаарыг холбосноор төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой болно. Энгийн болон хүүхдийн картаас гадна бусад байгууллагатай хамтран гаргасан NFC сим карт / Мобиком, Юнител, Скайтел/ болон Хаан банкны Citypass картуудыг ч  холбож төлбөрийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Гар утасныхаа сим картыг ашиглаж нийтийн тээврээр зорчдог иргэдийн хувьд сим картан дээр байрлах дугаарыг ашиглаж бүртгүүлэх юм. Өмнө нь зөвхөн  аппликейшнаар дамжуулан автобусны чиглэл болон буудлын мэдээллийг хардаг байсан бол одоо вэб сайтаас ч дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой болж байгаа юм.

Хамтран ажилладаг байгууллагуудын мэдээлэл байгаа гэж байсан. Ямар байгууллагын мэдээлэл багтсан байгаа вэ?

Иргэдэд илүү хурдан хялбар хэрэглээг хүргэх зорилгоор веб сайтдаа:

“Авто тээврийн үндэсний төв”-тэй хамтран хот хоорондын зорчигч тээврийн мэдээллүүд,
“Иргэний нисэхийн ерөнхий газар”-тай хамтран нислэгүүдийн цагийн хуваариудыг одоогийн байдлаар оруулаад байна. Цаашдаа галт тэрэгний хөдөлгөөн болон замын хөдөлгөөний ачааллын талаар мэдээлэл оруулахаар төлөвлөөд байгаа.
Иргэдийн хувьд үйлчилгээ авч л байгаа юм чинь НӨАТ-ын баримт авахыг хүсдэг. Тэгвэл танай байгууллага хэзээ НӨАТ-ын баримт олгож эхлэх вэ?

Нийтийн тээврийн үйлчилгээний салбар нь НӨАТ-аас чөлөөлөгддөг. Гэхдээ  НӨАТ-ын үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс  2016 оноос нийтийн тээвэрт И-баримтыг олгох ажлыг зохион байгуулах тал дээр холбогдох байгууллагуудтай судалгааны ажлыг хийсээр ирсэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд и-баримтыг нэвтрүүлэх ажил нь одоогоор холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр гаргах түвшинд явж байна.

Танд бидэнд дуулгах өөр сонин содон мэдээлэл юу байна вэ?

Манай  байгууллага веб сайтынхаа нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиудын оюутан залуусын  дунд “U Can Change” сэдэвт  видео контент бүтээх уралдааныг зарлаж байгаа. Уралдаан маань нийгмийн гол төлөөлөл болсон оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, нийгмийн оролцоог дээшлүүлэх, мөн иргэддээ хотын  болон нийтийн тээврээр зорчих соёлыг түгээх зорилготойгоор зохиогдох гэж байна. 

Энэ сарын 25-ыг дуустал компаний байранд бүртгэл хийх ба,  хоёр үе шаттайгаар явагдаж 12 сарын эхээр ялагчаа тодруулах юм. Оюутан залуусыг идэвхтэй оролцож, нийтийн тээвэр, цаашлаад нийслэлийнхээ хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар санал санаачилгаа ирүүлээрэй гэж уриалж байна.

Ярилцсанд баярлалаа.


keyboard_arrow_up