Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.МӨНГӨН-ӨЛЗИЙ: УГТЭ зүрхний хэм алдагдах өвчнийг илрүүлэх урт хугацааны холтер шинжилгээний аргуудыг нэвтрүүллээ

админ
2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий /MD FAPSC/-тэй эмнэлзүйд сүүлд нэвтрүүлсэн зүрхний хэм алдагдлыг илрүүлэх шинжилгээний шинэ арга, технологийн талаар ярилцлаа.

-Зүрхний хэм алдагдах эмгэг хэдэн төрөл байдаг вэ?

-Зүрхний хэм алдагдал олон төрөл байдаг ч иргэд үндсэн хоёр бүлэгт хувааж ойлгож болно. Нэг бүлэг нь зүрхний цохилтын тоо цөөрдөг, нөгөө бүлэг нь зүрхний цохилтын тоо олширдог. Зүрхний цохилтын тоо цөөрдөг бүлэгт ихэнх тохиолдолд амь насанд аюултай зүрх зогсох, зүрхний цахилгаан дамжуулах замын өндөр зэргийн хориг үүсдэг бөгөөд энэ тохиолдлуудад пейсмейкер гэх мэт төрөл бүрийн суулгац мэс заслийн эмчилгээ шаарддаг.

Харин зүрхний цохилтын тоо олширдог бүлгийн өвчтөнүүдэд электорфизологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээг хийж байгаа.

-Зүрхний хэм алдагдлыг хэрхэн илрүүлж, эмчлэх вэ? УГТЭ-ээс энэ төрлийн өвчлөлд шинээр нэвтрүүлж буй шинэ технологийн талаар танилцуулаач?

-Зүрхний цохилтын тоо цөөрөх төрлийн хэм алдагдлууд нь зонхилон хэрэглэгддэг зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг зэрэг шинжилгээгээр оношлогддог. Харин зүрхний цохилтын тоо олширдог ялангуяа цөөн давтамжтай хааяа илэрдэг хэм алдагдлууд оношлоход төвөгтэй байдаг. Учир нь энэ төрлийн зүрхний хэм алдагдах өвчин гэдэг нь яг хэм алдагдаж байх үедээ шинжилгээгээр оношлогддог бөгөөд хэм алдаагүй үедээ яг өвдөөгүй хүн шиг, шинжилгээ, үзлэгээр биеийн байдал нь хэвийн гэж гараад байдаг.

Үүнээс гадна хэм алдагдлын зовиур маш хурдан хугацаанд үзэгдээд өнгөрдөг. Өөрөөр хэлбэл өвчтөнүүд хэм алдах зовиур өгөөд эмнэлэгт ирдэг боловч ирэх замдаа болон эмнэлэгт байх хугацаанд зовиур нь байхгүй болчихдог. Энэ шалтгаанаас болж олон жилийн хугацаанд оношлогдохгүй явах нь бий. Тэгтэл уг өвчин нь тухайн хүндээ асар зовиуртай. Сэтгэл зүйн хувьд ч хүнд байдаг.

Arslan.mn"Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор манай эмнэлгээс анх удаа зүрхний урт хугацааны холтер бичлэг хийдэг оношилгооны аргуудыг хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг санаачлагыг гаргаж, энэ оношилгооны аргыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн."

Хэм алдагдлын үеийн хамгийн эхний шинжилгээний арга нь зүрхний цахилгаан бичлэг юм. Тэгтэл тухайн шинжилгээ нь ердөө л 10 секундын хугацаанд хийгддэг. Тэгэхээр яг бичлэг хийх 10 секундын хугацаанд хэм алдагдлийн шинж тэмдэг илрэхгүй бол хэм алдагдал оношилогдохгүй. Үүний дараагийн арга нь 24 цагийн зүрхний бичлэг байдаг. Өнөөдөр зүүгээд маргааш нь тайлж өгөөд тухайн аппаратнаас сүүлийн 24 цагийн турш хийгдсэн зүрхний бичлэгийг үзэж тухайн хугацаанд өвчтөнд ямар нэг хэлбэрийн хэм алдагдал байсан эсэхийг оношилдог.

Энгийн 10 секундын бичлэгтэй харьцуулахад 24 цагийн зүрхний бичлэг нь 20-30 хувиар илүү оношлох чадвартай гэж үздэг. Гэвч их олон хэм алдагдлууд 24 цагтаа илрэхгүй байх тохиолдол бий.

Тиймээс бид энэ төрлийн цөөн давтамжтай тохиолдож байгаа хэм алдагдлыг оношлох зорилгоор долоо хоногийн холтер ба гурван жилийн суулгац холтерийг нэвтрүүллээ.

-Тус оношилгооны аргуудын гол онцлог нь юу вэ?

-Долоо хоногийн холтер гэдэг нь хүний биеийн зүрхний бичлэгийг долоо хоногийн турш тасралтгүй бичнэ гэсэн үг. Олон улсын судалгаанаас харахад долоо хоногийн холтер нь 24 цагийн бичлэгээс оношлох чадвар нь 2-3 дахин илүү байдаг.

Жишээ нь бид 24 цагийн бичлэгт зүрхний цохилтын тоо цөөн ч зүрх зогсолт, аюултай өндөр зэргийн хориг үгүй гэж гарсан эмчлүүлэгчид үе, үе толгой эргэх, дотор муухайрах, амьсгаадах гэх мэт зовиур илэрдэг тул долоо хоногийн холтерийг зүүлгэсэн. Гэтэл тухайн эмчлүүлэгчид шинжилгээний 70 дахь цаг буюу гурав дахь хоногт зүрх түр зогссон байсан тул хэм алдагдлын мэс засал эмчилгээнд орсон байдаг.

-Ер нь өвчтөний биеийн байдлаас шалтгаалан оношилгооны төрлөө сонгодог гэсэн үг үү.

-Тийм. Хэм алдагдлын давтамж, төрөл гэх мэт олон зүйлд үндэслэн хэм судлалын эмч нар зохих шинжилгээг төлөвлөдөг. Төлөвлөгөөгүйгээр шинжилгээ хийх биш асуумж, үзлэг зэргээс тухайн эмлүүлэгчийн урьдчилсан оношийг тогтоож оношоо нотлох зорилгоор зөв шинжилгээг төлөвлөж хийх нь чухал байдаг.

Бидний бас нэгэн шинээр нэвтрүүлж буй шинэ арга бол олон жилийн суулгац холтерийн арга. Тусгай зориулалтын тариураар хүний биений цээж орчимд зүрхний харалдаа 3-5 мм-ийн жижиг зүслэг хийж,  0.3х4 см орчим хэмжээтэй суулгацыг арьсан доор суулгадаг. Тухайн суулгац нь хүний биед өөрийн баттерейгаар 2-3 жил ажиллах боломжтой, ухаалаг төхөөрөмжүүдтэй Bluetooth технологийн тусламжтайгаар мэдээллийг дамжуулах боломжтой дэвшилтэт технологитой юм. Энэ технологийн тусламжтай зүрхний хэмийн мэдээллийг эмч нарлуугаа зовиур илрэх бүрт илгээж онош тодруулах боломжтой.

Ер нь тухайн суулгац болон холтерууд нь хүний биед хэр удаан хугацаанд байрлана төдий чинээ далд хэлбэрийн цөөн тохиолдох зүрхний хэм алдагдлыг илрүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

УГТЭ-т хэрэглэгдэж байгаа суулгац нь хамгийн сүүлийн үеийн хүний биед сөрөг нөлөөгүй, хөдөлгөөн болон амьдралын чанарт сөрөг нөлөөгүй, хамгийн жижиг хэмжээтэй суулгацыг ашиглаж байна.

-Тус шинжилгээнүүдэд хэрхэн хамрагдах вэ?

-Улсын Төв Гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлалын тасгийн эмч нарт үзүүлнэ. Эмч нар үзлэг хийсний дараагаар тухайн шинжилгээний заалттай гэж үзсэн тохиолдолд шинжилгээнүүдийг төлөвлөж хийдэг.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
1
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
3
confuse an post
2
angry an post
628103
49 эможи

Сэлэнгэ
2024-04-17 12:26
3- эмнэлэгийн зүрхний зүрхний тасагт үзүүлнэ гэдэг ховор хувь заяа гэж бодсон шүү,Арай хийж оочир аваад үзүүлэх гэсэн хувийн эмнэлэг зааж өгөөд явуулсан би салбар нь юм байх гэсэн тэтгэвэрт гарсан нэг эмчид үзүүлж зүрхний бичлэг хийлгээд л гарсандаа, бичлэгийг хаана ч хийлгэнэ.
Зочин
2023-04-03 17:13
Пейсмекер тавиулсан хүмүүсээ тогтмол үздэг нэг дагнасан эмчтэй болж хөдөө хотын хүмүүсийг чирэгдүүлэхгүй байх хэрэгтэй
Зочин
2021-10-19 01:07
Тангараг өргөсөн эмч нар хариуцлагатай байх хэрэгтэйшдээ.Хүмүүс аврал л эрж очиж бгаа шүү дээ.Дандаа л гомдсон сэтгэгдэл дийлэнх нь бгаа болохоор үүнийг бичлээ шүү.
С.Гантуул
2021-10-16 09:38
Сайн байна уу? Зүрхний хэм алдагдөад 3 жил болж байна. 3-р эмнэлэг дээр онош тодруулахаар 3 удаа очсон . Хөдөө орон нутгаас зорьж очиж байхад үзсэн болоод л буцаадаг. Шинжилгээнд хамрагдмаар байна. Ер нь аль ч эмнэлэг ялгаагүй очсон үед нь сайн үзэд оношийг нь тодруулаад өгөхгүй олон дахин явуулаад хайхрахгүй байсаар өвчнийг нь хүндрүлээд эмчилгээ авахааргүй болохоор нь эрт ирсэнгүй гэж заганадаг. Энэ хандлагаа анхаармаар байна.
Bolormaa
2021-10-15 14:40
Mundag altan gartai emch nartaa bayrlalaa
Erdenechimeg
2021-10-15 08:37
Hvnii tuluu vnen setgeltei.undur medlegtei saihan emchdee ajiliin amjilt.ervvl enhiig hvsee.Eejid mini amidral hairlasand bayarlaj yavdag.Svhbaatar aimagaas
Tsendayush
2021-10-14 08:34
Minii zvrhni hem olshrood udaj huduu oron nutagt bdag 13ni atai ochij vzvvlj bolohuu
Зочин
2021-07-29 00:26
Улсын эмлэгийн эмч нарыг хувийн эмлэгт давхар ажиллахыг хорьсон хуультай болмоор бна
odonchimeg
2021-06-30 12:53
huduu nutagaas 13iin maygta awaad ochiwol vzvvleh gj her udah we
Зочин
2021-06-26 13:27
3р эмнэлгийн эмч нарт үзүүлнэ гэдэг чинь тэнгэрээс од шүүрэхтэй адил юм байна лээ заавал манай ампултороор үзүүлээд хэм алдалтанд цаг ав гэнэ уул нь Дүүргийн зүрх судасны эмч бичиг хийж өгдөг түүнийг хвч хэлэлцдэггүй юм бн лээ сайн нмч нар нь ард биднээс хол өндөрт байдаг хүмүүс дээ
Сэлэнгэ
2021-06-26 12:35
Манай нөхөр солонгост зүрхэндээ аппрат суулгуулах мэс засал хийлгэсэн.Тэгээд 3 сар тутамд шинжилгээ хийлгэж хяналтанд байдаг.цус шингэлэх эм байнга уудаг .
Тийм шүү
2021-06-26 10:38
Пэсмакер суулгуулсан буцаад үзүүлэх боломжгүй цаг өгдөггүй шууд ирээд үзүүл гэдэг шууд очихоор цагтай хүнээ үзнэ гэдэг
түвшинтөгс
2021-06-26 00:16
Кардиомофаты оноштой хүнд боломжтой юу 88070163
Д ганчимэг
2021-06-25 22:04
Би бас хэм адалттай түлэх эмчилгээнд орно гээд бичиг баримтаа өгөөд удаж бн одоо болтол дуудаагү л бн Би 7 хоногийн холтерыг нь хэрэглэмээр л бн би олон жил ийм бдлтай бсн би 53 настай
Зочин
2021-06-25 14:58
Танай эмнэлэгт 24 цагийн 7хоногийн холтер бичлэг хийлгээд түлэх хагалгаанд орох заалттай гараад 4 сарын сүүлээр хагалгаанд орох цаг авсан ч хойшлогдсоор 7 сар гарах дөхлөө заалттай хүмүүсээ авч хагалгааг хийх болоогүй юу танил
Нямжав
2021-06-25 07:59
Мэдлэг чадвараа хүн ардынхаа төлөа зориулж байгаа эмч нартаа амжилт хүсэе
Цэцгээ
2021-06-25 06:37
Манай эмч нар маш мундаг юм .Ийм мундаг эмч нараар бахархсан.Миний ээж яг энэ аппаратыг тавиулсан.Баярлалаа эмчээ
Зочин
2021-06-23 12:55
Сайн байна ууЭмчээ Танай эмнэлгийн танай тасагт танаар аппарат суулгуулсан. Тэгээд эргээд хяналт байдаггүй. Эмчээсээ зөвлөгөө авах гэхээр утсаа авдаггүй. Ийм Сайн байнауу Эмчээ Танай эмнэлэгт танай тасагт таниар зүрхний үйл ажиллагааг дэмжсэн аппарат тавиулсан.эргэх холбоогүй дан ганц мөнгө бодсон үйлчилгээгээ анхаарч засаарай
Л.Ганчимэг.
2021-06-23 10:42
59 настай.Зүрхний хэм алдагдалтай болоод удаж бнаөө.Шинжилгээнд хамрагдмаар байна.
keyboard_arrow_up