Б. Анхбаяр: Ковид-19 халдвар нь биеийн булчинг сулруулдаг тул нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй Б. Анхбаяр: Ковид-19 халдвар нь биеийн булчинг сулруулдаг тул нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй

1
Б. Анхбаяр: Ковид-19 халдвар нь биеийн булчинг сулруулдаг тул нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй
Зочин:
Б.Анхбаяр
Байгууллага:
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Албан тушаал:
Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч
Ажиллах арга барил:


2021 оны 11 сарын 17

Коронавирусын халдвараар өвчлөөд эдгэсэн ч зарим хүний биед ямар нэгэн зовиур, хам шинжүүд удаан хугацаагаар үргэлжлэн ажиглагдаж байгаа. Тиймээс ч уг хам шинжийг дэлхий нийтээр “УРТ ХУГАЦААНЫ КОВИД” гэж нэрлэх болсон. Энэ талаарх мэдээллийг УНТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Б. Анхбаяр /АУ-ны докторантур/ -аас тодруулан ярилцсанаа хүргэж байна. Тэрээр сэргээн засахын эмчээр ажиллаад 15 жил болжээ.

Ярилцсан сэтгүүлч:
UNDRA

НЭГ. Урт хугацааны Ковид гэж юу вэ?


 - Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед УРТ ХУГАЦААНЫ КОВИД гэх нэршил ихээр сонсогдох боллоо. Энэ төрлийн өвчлөл нийт өвчлөгсөдийн хэдэн хувьд нь тулгарч байгаа вэ?
- Сайн байна уу, КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 75 орчим хувьд нь “Ковидын дараах хам шинж” буюу хүний өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын чанарт нь нөлөөлөх зарим зовиур, эмгэг хам шинжүүд хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаанд илэрч байна.

 Ковид 19 халдварын дараа 12 долоо хоногоос дээш хугацаанд амьсгал давчдах, ханиалгах, цээжээр өвдөх, толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, ядрах, анхаарал төвлөрөхгүй байх, мартамхай болох, сэтгэл санаа тогтворгүй байх, нойргүйдэх, үе мөч эсвэл булчингаар хатгуулж, янгинаж өвдөх  зэрэг шинж тэмдэг илрэхийг УРТ ХУГАЦААНЫ КОВИД гэж нэрлэж байгаа юм.

Нийт өвчилсөн хүмүүсийн 10 хүн тутмын нэгд нь энэхүү урт хугацааны ковидын хам шинж илэрч байгаа гэсэн олон улсын судалгаа байна.
Мөн хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст амьсгаадах, ой тогтоолт муудах, идэх, уух, залгих үйл ажиллагаа алдагдах, дуу хоолойны өнгө өөрчлөгдөх, сэтгэл түгших, стрессдэх, урьд хэвийн хйж байсан өдөр тутмын ажлаа хийж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр нь ковид 19 халдварын улмаас удаан хугацааны турш хэвтэрт байж амьсгалын гуурстай байснаас үүдэлтэй байгаа. 


Эдгээр шинж тэмдгүүд хэр удаан хугацаанд үргэлжилж байна вэ?
- Ерөнхийдөө хэдэн долоо хоногоос 6 сар хүртэлх хугацаанд эдгээр шинж тэмдгүүд илэрч байна. Тухайн хүн ковид 19 халдвараар хэдий хугацаанд, хэр зэрэг хүнд өвчилсөн, хувь хүний өөрийн онцлог, ковидын дараах ямар шинж тэмдэг илэрч байгаа зэргээс шалтгаалж өдөр тутмын хэвийн амьдралдаа шилжих хугацаа нь харилцан адилгүй байна. Жишээ нь ковид-19 халдвараар уушги сорвижих буюу эд эрхтэнд эдгэшгүй өөрчлөлт орсон бол насан туршдаа энэ өөрчлөлт арилахгүй хэвээрээ байна. Ер нь бол яг нарийн заасан цаг хугацаанд ийм шинж тэмдэг илрээд, энэ хугацаанд бүрэн эдгэрнэ гэсэн зүй тогтол байхгүй. Тухайн хүний маань биеийн онцлог, өвчний шинж тэмдэг, хүнд хөнгөний байдал зэргээсээ хамаараад өөр өөр эмчилгээ хийх шаардлагатай байдаг.


-Олон эмнэлэг, сувиллууд ковидын дараах сэргээн засах эмчилгээг хийгээд эхэлсэн. Танай эмнэлгийн хувьд хэзээнээс уг эмчилгээг нэвтрүүлэв, бусад эмнэлгээс ялгагдах эмчилгээний онцлог, давуу тал нь юу байна вэ?

-УНТЭ-ийн хувьд 2021 оны 9 сараас эхлэн Ковидын дараах сэргээн засах эмчилгээг хийж эхэлсэн. Мөн бид халдварын голомтонд буюу УЛААН БҮС-д  өвчилсөн иргэдэд сэргээн засах эмчилгээг хийж байна.Ингэснээрээ өвчлөл хүндрэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. 


- Гэрийн нөхцөлд бид өөрсдөө ковидийн дараах хам шинжийг багасгах сэргээн засах эмчилгээг хийх боломжтой юу?
- Ковид-19 халдварт өвчин нь уушиг, зүрх судас, мэдрэлийн системийг гэмтээхээс гадна хүнийг маш их ядрааж, булчинг сулруулдаг. Их амьсгаадсан, амьсгалын булчин суларсан, зүрх дэлссэн, ядарсан үед дасгал хөдөлгөөнийг хүчилж, ачаалалтай хийж болохгүй. Иймээс хувь хүн бүрт тохирсон хөдөлгөөн засал эмчилгээг сэргээн засахын эмчийн заавар зөвлөгөө, хяналтан доор хийх нь маш чухал. Сэргээн засахын эмч мэргэжилтнүүд эхлээд хүнээ үнэлээд, тухайн хүний ачаалал даах чадварыг нь тодорхойлсны дараа хөдөлгөөн засал эмчилгээг хийж эхэлдэг. Иймээс иргэддээ уриалахад харьяа аймаг, сум, дүүрэг болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч болон сэргээн засах эмчилгээний эмч нараас зөвөлгөө мэдээлэл авч өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг заалган бие даан  гэртээ хийх бүрэн боломжтой.
Мөн ийм эмчилгээ биед сайн гэсэн дам сураг болон хүний амаар эмчилгээ хийлгээд байж байж болохгүй, зайлшгүй эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байж өөрт тохирсон эмчилгээгээ хийлгээрэй гэдгийг сануулмаар байна.

Arslan.mn
- Танай тасгийн хувьд ямар бүрэлдэхүүнтэйгээр эмчилгээ сувилгаа, тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?
- УНТЭ-ийн сэргээн засах эмчилгээний тасаг нь анх реаблитацийн тасаг нэртэйгээр 1930 онд байгуулагдаж байсан ба өдгөө 91 жилийн дадлага туршлагатай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тасаг нь 16 эмч, эмнэлгийн ажилтантай ба сэргээн засах эмчилгээний эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, нийгмийн ажилтан зэрэг олон талын мэргэжилтэнтэй цогц баг иргэддээ эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
- Ярилцсанд баярлалаа.


keyboard_arrow_up