А.БУРМАА: Ханиад томуугийн үед иргэд дур мэдэн эм уух, нэг, хоёр хоног “ХАРЗНАЯ“ гэж хэрхэвч болохгүй А.БУРМАА: Ханиад томуугийн үед иргэд дур мэдэн эм уух, нэг, хоёр хоног “ХАРЗНАЯ“ гэж хэрхэвч болохгүй

А.БУРМАА: Ханиад томуугийн үед иргэд дур мэдэн эм уух, нэг, хоёр хоног “ХАРЗНАЯ“ гэж хэрхэвч болохгүй
Зочин:
ХӨСҮТ
Байгууллага:
Томуугийн үндэсний төвийн дарга
Албан тушаал:
Ажиллах арга барил:


2023 оны 02 сарын 26

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, доктор А.Бурмаагаас томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. 
 

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, доктор А.Бурмаагаас томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

-Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байна вэ? 

Сүүлийн долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт бага зэрэг нэмэгдсэн. Томуугийн вирус эргэлт, орчилд ороод хүн амын дунд өвчлөлийн шалтгаан болоод нилээд хүндрэлтэй явагдаж байна. Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн тоо өмнөх долоо хоногийнхтой адилхан байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдсэн. Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн есөн хувь нь томуу, томуу төст өвчний улмаас үзүүлж байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь тус өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Түргэн тусламжийн дуудлагыг авч үзвэл улсын хэмжээнд 24 орчим хувь нь амьсгалын замын шалтгаантай өвчлөлийн дуудлага эзэлж байна. Энэ төрлийн дуудлага мэдээлэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 58 хувьтай байгаа бол аймаг, орон нутагт 26 хувьтай байна. Томуугийн А хүрээний H1N1, В вирусийн идэвхжил өндөр байсан бол сүүлийн долоо хоногийн тандалтыг харахад H3N2 вирус нь манайх шиг сэрүүн бүс нутгийн орнуудад давамгайлж байна.

-Хүүхдийн томуугийн вакцины хамрагдалт өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байна вэ. Сургууль цэцэрлэг эхэлсэн эдгээр өдрүүдэд хүүхдүүдээ хэрхэн томуу, томуу төст өвчнөөс хамгаалах вэ? 

Улсын хэмжээнд 825 мянга гаруй 2-12 насны хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 30 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Сургуулийн насны хүүхдүүдийн хамрагдалт бага байгаа учраас хичээл сургууль эхлэх үеэр өвчлөл нэмэгдэх болов уу гэсэн таамагтай байна. Тийм учраас хүний бөөгнөрөл их үүссэн газар амны хаалт зүүх, хурал цуглааныг зохион байгуулахгүй байх, анги танхим, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг хийх, агаар сэлгэлтийг зохион байгуулах, өвчтэй бол сургууль, цэцэрлэгтээ очихгүй байх, чөлөө авах хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих нь хамгийн чухал. Шим тэмээлтэй хоол идүүлэх, цэвэр агаарт гаргах, унтуулж амраах, агаар сэлгэлтийг тогтмол хийх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, халуун бүлээн шингэн буюу аарц, чацаргана уулгах, дулаан хувцаслах гэх мэт энгийн аргаар хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд ямар төрлийн вирус томууг үүсгэх хандлагатай байна вэ? Улсын хэмжээнд нийт хичнээн ор дэлгэсэн бэ? 

Томуу нь тусдаа бие даасан А, В, С, D вирусээр үүсгэгддэг. А, В хүрээний вирус нь жилийн жилд л томуугийн дэгдэлтийг үүсгэдэг. Ялангуяа А вирус нь хувьсамтгай вирус учраас томуугийн вакцины найрлага ч гэсэн жил болгон өөрчлөгдөж байдаг. Эмнэлзүйн шинж тэмдэг нь арай хөнгөн байвал бид ханиад гэж үздэг бол томуу нь 38-аас дээш халуурах, булчин, шөрмөсөөр өвдөх, хоолой өвдөх, бие сульдах, ажил хийх сонирхолгүй болох, бөөлжих, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Хүүхдүүдэд маш хүчтэй буюу хордлогын шинж тэмдгээр илэрдэг учраас аль болох цаг алдалгүй эмнэлэгт хандаж, үзүүлэх хэрэгтэй. Эмчилгээг эрт эхлүүлснээр гарах үр дүн сайн байна. Иргэд дур мэдэн эмийн сангаас ханиадны эм авч өгөх, нэг хоёр хоног харзная гэж хэрхэвч болохгүй. Яагаад гэвэл амархан амьсгалын доод замыг гэмтээдэг учраас үүн дээр анхаарах ёстой. Улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу орны зохицуулалтыг хийгээд явж байна. өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 985 орыг дэлгээд байна. 


keyboard_arrow_up