Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд...

2014 оны 10 сарын 20

Уншигч та орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамрагдахаар төлөвлөж байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Хэрэв та орон сууцны зээлд хамрагдах гэж байгаа бол тухайн зээлийн шаардлагыг хангах байрыг сонгосон байх хэрэгтэй. 

Орон сууцанд тавигдах шаардлага:

  •     Амьдран суух зориулалттай;
  •     Орон сууцны талбайн хэмжээ 80 хүртэл метр.кв;
  •     Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй;
  •     Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.

Худалдаж авах байраа сонгосон бол зээл хүсэхээр сонгосон бол банкинд хандахаас өмнө доорх шаардлагыг хангасан байх хэрэгтэйг анхаарна уу.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага: 

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн Газраас хэрэгжүүлсэн 6 хувийн хүүтэй болон төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно);
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой;
  • Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
  • Урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн эсхүл урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн өөрийн өмчлөлийн орон сууц барьцаалуулах боломжтой;
  • Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
  • Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх.

Зээл хүсэгч нь өөрийгээ дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл дараах материалуудыг заавал бүрдүүлнэ.

Зээл шинээр олгоход шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Одоо оршин суугаа Хороо, багийн засаг даргын тодорхойлолт;
  • Орон сууцны лавлагааг ЭУБЕГ-наас дахин авна /Банкинд байгаа бусад зээлийн гэрээнд давхар үүрэг ногдуулаагүй, гуравдагч талд эрх үүсээгүй, өмчийн эрхийн ямарч эргэлзээгүй байх ёстой/;
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулах хуулбар;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 12 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
  • Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь;
  • Орлого тодорхойлох баримт, бичиг.

Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн бол та банкинд хандах бүрэн боломжтой болно. /Зээл хүсэгч нь бичиг баримтын бүрдлийг заавал бүрэн хийсэн байх шаардлагатай/

Зээл хүсэгчийн зээл авах чадамжийг хүснэгтээр үзүүлэв

 

Зээл хүсэгчийн сар бүр төлөх зээлийн төлөлтийн хуваарийг хүснэгтээр үзүүлэв

 

Жич: Зээл хүсэгч нь дараах боломжуудыг мэдэж байхад илүүдэхгүй.

Зээлийн журмаараа урьдчилгаанд нь байр тавиад, 8%-ийн зээлд хамрагдах боломжтой. Мөн журманд тасралтгүй 1-ээс доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан байдгийг үндэслэн ихэнхи банкууд бүр нэг байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан байна гэж шаарддаг. Гэхдээ зээл хүсэгч нь орлогоо нотолж чадахаар бол нэг байгууллагад сүүлийн нэг жилээс доошгүй хугацаанд ажилласан байх шаардлаггүй бөгөөд 8%-ийн зээлд хамрагдах боломжтой. Эсвэл тухайн банкныхаа шаардлагад нийцүүлэн хүлээж байгаад зээлээ хөөцөлдөж боломжтой.

Үүнээс гадна 8%-ийн зээлийн журманд 1 хүн хэд хэдэн удаа зээл авахыг хориглоогүй байдаг. Тэгэхээр банкны шаардлагыг хангаж байвал дахин зээл авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10399
0 эможи
keyboard_arrow_up