Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Р.Амаржаргал ХААН банкийг хөл дээр нь босгожээ

2014 оны 11 сарын 13

АН-ын УИХ дахь бүлгийн 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд 2000 онд мөн Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа одоогийн “Хаан Банк” буюу тухайн үеийн “Хөдөө Аж Ахуйн Банк”-ийг өөрчлөн байгуулах асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, тэр үедээ хоёр сая доллартай тэнцэх үнэт цаасыг гаргаж, тус банкны дүрмийн санд хийн аварч байжээ. Хөрөнгө чинээ муутай байсан тухайн үеийн Монгол Улс, тэр тусмаа дампуурлын ирмэгт хүрсэн “Хөдөө Аж Ахуйн Банк” түүний буянаар тун удалгүй ашигтай ажиллаж, өнөөдөр хоёр их наяд төгрөгийн хөрөнгөтэй банк болон хувирчээ.  Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд ХАА-н банкинд “цус сэлбэлт” хийсэн ч ямар ч найдваргүй гэж үзэж байсан гэдэг. Гэвч Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын ухаалаг алхам “Хөдөө Аж Ахуйн Банк”-ийг хөл дээр нь босгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс гадна тэрбээр Ерөнхий сайд байхдаа, Монгол Улсыг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж авдаг орны тоонд оруулсныг одоо тэр бүр хүмүүс санахгүй байгаа биз ээ. Гэтэл өнөөдрийн байдлаар ЕСБХБанк нь Монгол Улсад нэг тэрбум шахам долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа ажээ. Р.Амаржаргалын хувьд дотоод, гадаадын санхүү эдийн засгийн хүрээнийхний дунд хэзээний танил, нэр хүндтэй улс төрч бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалт, хөрөнгө мөнгийг олж татахад богино хугацаанд үр дүн гаргана гэж олон нийт, тэр дундаа банкны салбарынхан хүлээлттэй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11993
0 эможи
keyboard_arrow_up