Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Голомт банк Монгол Улсын шилдэг банкаар дахин тодорлоо

2014 оны 11 сарын 28

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкийг дэлхийн банк санхүүгийн байгууллагын нэр хүндийн жинлүүр болсон  “THE BANKER” сэтгүүлээс  2014 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодрууллаа. Ингэснээр Голомт банк энэхүү нэр хүндтэй шагналыг 5 дахь удаагаа хүртэж байна. 

Олон улсын  болоод бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэнсэлж, дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын чансааг эрэмбэлдэг “THE BANKER” сэтгүүл тухайн улсын шилдэг банкийг тодруулахдаа зах зээлд тэргүүлэгч байр суурь,  санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, үйл ажиллагааны үр дүн, бизнесийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний тогтвортой өсөлт, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, салбар сүлжээний өргөжилт зэргийг харгалзан үздэг байна.

Дэлхийн түвшинд тавигддаг эдгээр шалгуурыг Монгол улсаас Голомт  банк бүрэн хангаж 2014 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорсныг  “THE BANKER” сэтгүүл  2014.11.27-ны өдөр  олон улсад  албан ёсоор зарлалаа.

 Лондон хотноо болсон шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал ноён Г.Ганболд хэлсэн үгэндээ энэхүү шагнал нь Монголын банк санхүүгийн зах зээлд эзэлдэг Голомт банкны тэргүүлэгч байр суурийг дахин бататгаж байна хэмээн онцолсон юм.

 “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк нь 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын банк санхүүгийн салбарт “ШИЛДЭГ,  ШИНЭЧЛЭГЧ, БҮТЭЭГЧ” банк гэсэн байр суурийг хэдийн эзэлж, Монголын банк санхүүгийн хөгжлийг үргэлж түүчээлж ирсэн билээ.

Тодотговол 2014 онд Голомт банк дэлхийд төлбөрийн картын системээр тэргүүлэгч “American Express” байгууллагатай хамтран “AMERICAN EXPRESS® GOLD CARD”-ыг зах зээлд нэвтрүүлэн харилцагчиддаа бэлэг барьсан төдийгүй Монгол Улсад анх удаа банкны үндсэн бүртгэлийн “ФИНАКЛ” системийг өөрийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснээр үйлчилгээний хурд, аюулгүй, найдвартай байдал нь олон улсын шаардлагад бүрэн нийцээд байна.

Энэ бүх амжилтыг үндэслэн “THE BANKER” сэтгүүл Голомт банкийг  2014 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодруулснаас гадна дэлхийд тэргүүлэгч банк санхүүгийн сэтгүүл болох “GLOBAL FINANCE”-аас “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК, “GLOBAL BANKING & FINANCE REVIEW AWARDS”-аас “ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК”, “ШИЛДЭГ ИРГЭДИЙН БАНК”-аар шалгаруулсан нь Голомт банкны үйл ажиллагаа дэлхийн түвшинд хүрсний баталгаа төдийгүй эх орон, элгэн түмнийхээ төлөө улам ихийг хийж бүтээх өндөр хариуцлага,  урам зоригийг өгөөд байна.  

Бидний амжилтын хөтөч болсон эрхэм харилцагчиддаа баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12883
0 эможи
keyboard_arrow_up