Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

12 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг арилжааллаа

2014 оны 12 сарын 15

ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож байв. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд БХЗ-ын хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцлийг бүрдүүлсэн юм. Харин 2011 оны 4 дүгээр сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэхь хувилбараар буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сараас эхлэн 7 хоногт 3 удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригуудад арилжаалж эхэлжээ. Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна. Монголбанк 1 долоо хоногтой 12 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувь ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 58.7 тэрбум төгрөг болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13994
0 эможи
keyboard_arrow_up