Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банк 300 сая ам.долларын зээлийн гэрээг үзэглэлээ

2014 оны 12 сарын 16

Хөгжлийн банк Швейцарийн Кредит Свисс, Японы Сумитомо Мицуи банкны корпораци тэргүүтэй олон улсын арилжааны таван банкнаас 300 сая ам.долларын хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. Харин өчигдөр Хөгжлийн банкны удирдлагууд /XII.15/ Кредит Свисс болон Сумитомо Мицуи банкны тэргүүдтэй хамтран зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын дагуу зам тээвэр, барилга хот байгуулалт, эрчим хүч, уул уурхай зэрэг эдийн засгийн голлох салбарт Хөгжлийн банк санхүүжилт олгодог билээ. Эдгээр төслүүдийн үлдэгдэл санхүүжилтийг олгоход нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх шаардлагатай болсон учраас дээрх 300 сая ам.доллар хүртэлх үнийн дүн бүхий хамтарсан /сендикат/ зээлийн хөтөлбөрийг Засгийн газрын батлан даалтаар авч байгаа аж.

Энэхүү зээлийн хугацаа долоон жил бөгөөд уг зээлийн эх үүсвэрээр стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний салбар, үйлдвэрлэл /экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэл/, дэд бүтэц /зам, төмөр зам, байгууламжууд/, уул уурхай салбаруудад санхүүжилт олгох юм байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны орлогч захирал М.Бат-Өлзий:

Бид бүхэн өнгөрсөн хавраас ярилцаж эхэлсэн 300 сая ам.долларын гэрээг өнөөдөр албан ёсоор хааж байна. Нийтдээ 4-5 арилжааны банк оролцсон долоон жилийн хугацаатай зээл юм. Энэ зээл нь маш олон салбарт санхүүжилт хэлбэрээр очих бөгөөд үүний нэг чиглэл нь мэдээж уул уурхайн салбар болж байна.

Швейцарийн Кредит Свисс банкны захирал Али Аббас Алам:

“Кредит Свисс банк нь хөгжиж буй орнуудад багагүй хөрөнгө оруулдаг. Манай банкны зүгээс Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг эерэгээр харж байгаа юм. Мэдээж хэрэг олон улсын зах зээл дээрх уул уурхайн салбарын уналтаас үүдээд өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн үзүүлэлт нааштай биш байсан ч бид бүхэн үүнийг хямралын төгсгөл гэж үзэж байна. Иймээс бид бүхэн Монгол Улсад маш их итгэл хүлээлгэж байгаа” гэсэн юм.

Дашрамд дурьдахад уг зээл нь Хөгжлийн банкны авч буй анхны сендикат зээл гэдгийг тус банкны удирдлагууд онцолсон юм. Түүнчлэн манай улсын гадаад эдийн засгийн нөхцөл байдал сул, улсын зээлжих зэрэглэл буураад байгаа билээ. Гэхдээ Хөгжлийн банк нь урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг учраас эрэлт өндөр байгаа аж: Энэ нь хөрөнгө оруулагчид манай улсын эдийн засагт богино хугацаанд тулгараад байгаа эрсдлээс үл хамааран дунд болон урт хугацааны эдийн засгийн өсөлтийн талаар өөдрөг хүлээттэй хэвээр байгаа илтгэж байна гэж Хөгжлийн банкныхан үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14042
0 эможи
keyboard_arrow_up