Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг“ болно

2015 оны 2 сарын 04

"Монголын хөрөнгийн бирж"-ээс санаачлан зохион байгуулж байгаа "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ний хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, ҮЦТТТХТ ТӨХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мандуул, Санхүүгийн зохицуулах хороо, "Тэнгэр капитал" ХХК, "Би Ди Сек" ХК-зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Уг өдөрлөгийн зорилго нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх бөгөөд  тус өдөрлөгт ирснээрээ иргэд болон аж ахуйн нэгжүүд үнэт цаасны талаарх олон давуу тал болон мэдээллийг  олж мэдэх боломжтой аж.

Энэхүү "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" Монголын хөрөнгийн биржийн байранд 2015 оны  хоёр сарын 5-6 ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17088
0 эможи
keyboard_arrow_up