Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооныхон хуралдлаа

2014 оны 4 сарын 25

Санхүүгийн зохицуулах хороо  2012-2016 оны хорооны үйл ажиллагааны стратегийн хэрэгжилтийн явц салбар бүрт хэрхэн хэрэгжиж байгаа болон хийгдсэн ажлуудын талаар, цаашид тавих зорилтын талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнууд, орон нутаг дахь төлөөлөгчид, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын хөрөнгийн бирж, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны ажилтнууд оролцож хорооны үндсэн үйл ажиллагааны стратеги болгон тодорхойлсон үнэт цаас, даатгал, бичил санхүү, эрсдлийн удирдлагын болон туслах үйл ажиллагааны чиглэлээр мэдээллийн технологи, хүний нөөц, гадаад харилцаа, цахим оффис бий болгох талаар илтгэл тавьсан юм. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид стратегийн хэрэгжилтийн явц, санхүүгийн зах зээлийн хөгжил, хяналт зохицуулалт, стратегийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн тогтоож, хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлэгт 21 аймаг 9 дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 63 төлөөлөгч оролцлоо.

Энэ хэлэлцүүлэгээр санхүүгийн зохицуулах хорооны орон нутаг дахь төлөөлөгчдийн 2013 оны жилийн ажлын тайлан, 2013 онд батлагдсан Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон тэдгээрийг дагалдан гарсан дүрэм журмууд, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарч ажиллах зарим асуудлаар  мөн үнэт цаасны газар, даатгалын газар, бичил санхүүгийн газруудаас орон нутаг дахь зохицуулалт байгуулагуудын үйл ажиллагаанд  санхүүгийн салбарын хууль тогтоомжуудыг мөрдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих, орон нутагт сурталчлах иргэдийг мэдээллэээр хангах талаар чиглэл өглөө.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2078
0 эможи
keyboard_arrow_up