Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Цэдэнрагчаа: Арилжааны хэмжээ өмнөх онуудынхаас буурсан

2014 оны 5 сарын 09

ТӨХ-ны даргын тушаалаар Монголын хөрөнгийн биржид хэрэгжүүлж байгаа  мэдээллийн системд үнэлэлт дүгнэлт өгөх өргөтгөсөн ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн үндсэн зорилго нь “Лондонгийн хөрөнгийн бирж” группээс худалдаж авсан шинэ систем Монголын хөрсөн дээр буусан уу, үгүй юу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх.

 

Тиймээс тус ажлын хэсэгт багтсан Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны удардах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаатай үнэт цаасны салбарт үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэж байна.

- Үнэт цаасны салбарынхан саяхан ТӨХ-ны хурлын танхимд ширүүхэн хуралдах шиг болсон. Энэ хурлын ач холбогдол болоод хурлаас гарсан үр дүнгийн талаар яривал?

-Үнэт цаасны салбарынхны энэ удаагийн уулзалт төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарын санаачлагын үндсэн дээр болж өнгөрсөн юм. Уулзалтанд Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв, монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо түүний гишүүн байгууллагууд оролцлоо.

Манай хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй ажлын мастер гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу ажил 2014 оны дөрөвдүгээр сард дуусгавар болсон. Энэ гэрээний хүрээнд оруулж ирсэн мэдээллийн  систем түүнтэй холбоотой зах зээлд үүссэн хүндрэл бэрхшээл түүнийг хэрхэн шийдэх талаар л ярилцаж  хэлэлцлээ.

-Брокер диллерүүдийн зүгээс  2013 онд ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэв.ТӨХ-тэй хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна?

-Сүүлийн үед Санхүүгийн зохицуулах хорооны дарга Н.Баярсайхан, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатартай бид уялдаа холбоотой ажиллаж байгаа. Ялангуяа үүсээд байгаа энэ алдаа дутагдлыг сайжруулах, цаашид энэ системийг яаж сайжруулах юм, зах зээлийнхээ бүтэн зургийг яаж харах ёстой юм бэ гэдэгт бид нэлээн хамтарч ажиллаж байна.

-Хурлын явцад шинэ мэдээллийн системийг нэвтрүүлэхэд асуудалтай зүйлүүд их байна гэж байсан. Үүнийг тодруулбал?

Бидний цаашдаа хийхээр төлөвлөөд байгаа тогтолцоо маань зөвхөн  систем гэлтгүй зах зээлийн тогтолцоо нь өөрөө буруу гаж болчихсон. Нэгдүгээрт хууль эрхзүйн орчин нь хангалтгүй. Нөгөө талаас зарим хуулиуд маань соцлист нийгмийн үед боловсруулагдсан хуулиараа өнөөг хүртэл явж байна. Гэтэл мэдээлллийн систем нь шинэ шаардлага тавиад байдаг. Энэ хоёр хоорондоо зөрчилдөөд байна. Түүнчлэн систем буюу программ хангамжийн хувьд асуудалтай байгаад байна.

Дотоод бүртгэлийн систем мэдээллийн системийн дагуу шаардлагуудаа анхнаасаа гаргаж өгөөгүй. Үүнээс болоод дийлэнх брокерын компаниуд дотоод бүртгэлийн системгүй, эксел шит дээр бүртгэлээ хөтлөөд явж байна. Брокерууд ч гэлтгүй төлбөр тооцооны хадгаламжийн төв гэсэн энэ гол байгууллага маань эксел шит дээр бүртгэлээ хөтөлж байна. Үүнээс болоод төлбөр тооцооны хадгаламжийн төв гэдэг байгууллага, брокерын компаниуд зарим функцуудыг гараараа хийдэг болчихсон. Автомат биш. Өмнө нь бид автомат байсан. Дэд бүтцийн хувьд энэ асуудал чухал байна. Гурав дахь нь зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагч нар оруулж ирэх. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудал тулгамдсан асуудал болчихоод байна.

-Брокер диллерүүд Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ?

- Хөдөлмөрийн бирж дээр арилжаалагдаж байгаа арилжааны хэмжээ өмнөх онуудынхаас буурсан байгаа. Шалтгаанууд нь тодорхой. Засгийн газрын бондын арилжаа Монголбанкаар арилжаалагддаг болчихсон. Учир нь Засгийн газрын бондын арилжааг хийх программ Хөрөнгийн биржид байхгүй.

-Манай хөрөнгийн биржийн гадаад дахь нөлөө нь хэр байдаг вэ, доороосоо хоёрт жагсдаг гэсэн мэдээлэл саяхан явж харагдсан?

-Манай хөрөнгийн бирж дэлхийн хөрөнгийн бирж дээр дороосоо хоёрт жагсдаг жижигхэн бирж. Алдаа дутагдал их байгаа нь ажиглагддаг. Боломж ямар байна вэ гээд харахаар 45 тэрбум долларын боломжтой байгаа юм. Гэхдээ бид боломжоо яриад л байдаг. Гэтэл асуудлуудаа огт ярьдаггүй. Жишээлбэл энэ Хөрөнгийн бирж дээр ХХК-ууд хувьцаат компани болж орж ирэхгүй байгаагийн гол шалтгаан нь энэ зах зээл хоосон болчихсонд байгаа юм.Дэд бүтэц, хууль эрхзүйн орчин нь бүрдэггүй. Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжөөд хорь гаран жил болж байна. Сингапурын бирж 1999 онд байгуулагдсан. Манайхаас залуухан. Вьетнамын бирж 2000 онд байгуулагдсан. Тэд жилийн 10 тэрбумын арилжааны эргэлт яриад явж байна. Гэтэл манайх 100 тэрбум төгрөг хүрч байна. Энэ яг юунаас болоод байна вэ гэхээр зах зээлээ хөгжүүлэх философи үзэл баримтлал байхгүй. Жижигхэн хувийн компани хүртэл бид ирээдүйд ийм болно гэсэн төлөвлөгөөтэй ажилладаг. Өнөөдөр манай хөрөнгийн бирж ямар ч үзэл баримтлал байхгүй. Маргааш ч юу хийх гээд байгаагаа тодорхойлоогүй. Хэн нэгэн хүн ганцаараа, дураараа болно, бүтнэ гээд л яриад явж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2762
0 эможи
keyboard_arrow_up