Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Алт олборлогчдод 200 тэрбум төгрөгийн зээл олгоно

2014 оны 5 сарын 13

Уул уурхайн салбар хэдийгээр уналтын байдалд орсон ч алт тушаалт өмнөх жилүүдээс өсч байна. Он гарснаас хойш Монголбанк хоёр тонн гаруй алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Алт тушаалт ингэж өссөн нь Алтны худалдааг ил тод болгох, татварын хувь хэмжээг бууруулсантай холбоотой хэмээн эдийн засагчид хэлж байна. Одоогоор манай улсад 75 компани алт олборлож байна. Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд "Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ"-ний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ одоогоор 35 компани гаргаад байна. Компаниуд уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан, тухайн орд нь хангалттай нөөцтэй байх зэрэг шаардлага хангах ёстой аж. Шаардлага хангасан компаниудад энэ онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт гэж 200 тэрбум төгрөгийн зээл олгох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2903
0 эможи
keyboard_arrow_up