Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Бодлогын хүүг хэвээр үлдээлээ

2014 оны 2 сарын 11

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж хоёр үндсэн шийдвэр гаргасан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Үүгээр мөнгөний бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээхээр болсон тухай албаныхан онцолсон юм. Өнгөрсөн жилийн хувьд мөнгөний бодлогын хүүг хоёр удаа бууруулсан бөгөөд одоогоор 10.5 хувьтай байгааг ийнхүү хэвээр үлдээлээ. 


Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мөнгөний бодлогын хүүгээ хадгалах шаардлагатай байна. Одоогийн байдлаар бодлогын хүүг нэмэх, бууруулах  нөхцөл алга” гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Өнгөрсөн жилээс гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилт он дамжин удааширсан нь эдийн засгийн дархлааг сулруулж, сорилт болж буй. Түүнчлэн өнгөрсөн жилээс шинээр бий болсон улсын төсөвтэй адилтгах зардал, түүний тодорхой бус байдал нь мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнг сулруулж буйг албаныхан тайлбарлаад ийнхүү хүүг хэвээр үлдээж, эдийн засгийн тогтвортой орчинг бий болгохоор  зорьж байгаа ажээ. 

Түүнчлэн Мөнгөний бодлогын зөвлөл валютын орох урсгалтай холбоотой шийдвэр гаргасан байна. Олон улсын зах зээл дээрээс гурав болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд эсвэл зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөхөөр болжээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
308
0 эможи
keyboard_arrow_up