Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Арилжааны банкууд хэрэглэгчээс илүү хураамж авдгыг тогтоожээ

2014 оны 6 сарын 03

ШӨХТГ-ын зааланд  тус газрын дарга О.Магнай холбогдох хүмүүстэй хамт  мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр МУИС-ын захиралд хариуцлага тооцох тухай, Банкны шимтгэлийг хэрхэх тухай, Хүүхдийн номын утга агуулгад хийсэн хяналт шалгалтын тухай, Тендерийн будлиан яагаад гарч байгаа тухай мэдээллийг тус тус хийлээ. Тэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

 

Тус хяналт шалгалтанд “Голомт банк”, “Капитал банк”, “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл банк”, “Кредит банк”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон банк”, “Хас банк”, “Чингис хаан банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” зэрэг нийт арилжааны 13 банк хамрагджээ.

Дээрх арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл нэрээр 0,25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрөөс гадна 1000-40.000 төгрөгийн хураамж авдаг аж. Шимтгэл дээр нэмэн хураамж авч буй нь Өрсөлдөөнийт тухай хуулийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1, 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөнийг улсын байцаагчид тогтоожээ.6

Банкууд зээлийн шимтгэлийг “зээл олгосноос гарч буй зардал” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь зээл олгосноор гарах зардалтай харьцуулахад өндөр тогтоогдсон байдаг аж. Тиймээс бодит зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэснийг зөрчиж буй юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3935
0 эможи
keyboard_arrow_up