Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо 24/7 бодит цагийн горимоор дамжуулдаг боллоо

2014 оны 6 сарын 06

Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх үндсэн зорилтынхоо хүрээнд Монголбанк нь төлбөрийн системийг сайжруулахад шат дараалсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

  • 2009 онд төлбөрийн системийн эрсдэлийг бууруулах, харилцагчийн гүйлгээг бодит цагийн горимоор дамжуулах боломжийг бүрдүүлсэн “Банксүлжээ” системийг нэвтрүүлсэн;
  • 2010 онд “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” уриатайгаар байгуулж тухайн банкны карт эзэмшигч аль ч банкаар төлбөрийн картаар төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжийг 24 цагаар тасралтгүй үзүүлэх болсон;
  • 2012 онд үндэсний мөнгөн тэмдэгтээр нэрлэсэн дэлхийд танигдсан олон улсын төлбөрийн картуудтай тэнцэхүйц өндөр нууцлал бүхий “Үндэсний брэнд ₮” төлбөрийн картыг банкуудтай хамтран гаргасан;
  •  2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам” болон Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайдын хамтарсан тушаалаар “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох үйлчилгээ”-ний мөнгөн тэтгэмжийг банкуудад хуваарилж эхэлсэн;
  • 2013 онд Монголбанк болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран Монгол Улсын Засгийн газраас мал бүхий иргэдэд олгож буй ноос, арьс, шир үндэсний үйлдвэрт худалдсаны урамшууллыг банкаар дамжуулан малчин иргэдийн дансанд хуваарилж эхэлсэн.

Монголбанк нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгагдсан Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлэх үүргээ амжилттай биелүүлж, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 24/7 бодит цагийн горимоор 1 сая төгрөгөөс доош мөнгөн дүнтэй гүйлгээг тасралтгүй, найдвартай дамжуулах програм, техник хангамж болон зохицуулалтын орчинг бий болголлоо. Монголбанкны зүгээс 24/7 бодит цагийн горимоор гүйлгээ дамжуулах болсон нь “Банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жил”-д зориулан төлбөрийн системийн нийт оролцогчтой хамтран хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг юм байна.

Одоогийн байдлаар “Банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцооны сүлжээ”-нд Монголбанк, бүх банкны төв салбар, Сангийн яамны Төрийн сангийн газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв гэсэн нийт 20 оролцогчтой бөгөөд Монгол Улсын төлбөрийн системийн оролцогчид хооронд иргэдийн гүйлгээг дамжуулах үндсэн дэд бүтэц бүхий төлбөрийн системийн үндсэн сүлжээ юм.

Тус сүлжээгээр хийгдэж буй гүйлгээний тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд “Төлбөрийн системийн тоон үзүүлэлтийн тайлан”-аас харахад 2013 оны байдлаар банк хоорондын бага дүнтэй гүйлгээ 0.9 их наяд төгрөгийн 16.7 сая ширхэг хийгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4109
0 эможи
keyboard_arrow_up