Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк гадаадын банкуудтай хамтарна

2014 оны 6 сарын 26

“Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгийн 10 хүртлэх хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугам нээх, холбогдох гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Засгийн газрын захирамжаар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд нийт 1151 төсөл хүлээн авсан. Эдгээрээс 2 тэрбум төгрөгөөс доош санхүүжилттэй 599 төслийг Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд шилжүүлсэн. Харин Хөгжлийн банкны мэдэлд 2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй 286 төсөл үлдсэн. Эдгээр 286 төслийн 161 нь гадаад орноос 2,43 их наяд төгрөгийн тоног төхөөрөмж импортлохоор төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк Америк, Солонгос, Хятад, Турк, Япон, Орос, Италийн эксим банкуудтай хамтран эх үүсвэр татан санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4994
0 эможи
keyboard_arrow_up