Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Голомт банк Монгол улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчдийг холбох гүүр нь байна

2014 оны 7 сарын 16

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ”Монгол Улс, ӨМӨЗО-ны хөрөнгөоруулагчдын чуулгауулзалт-ыгэнэ сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Чуулга уулзалтад хоёр улсын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид болон бизнес эрхлэгчид оролцсон байна.

Тус арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эхлүүлэх, хойшид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох зэрэгт оршсон бөгөөд энэ үеэр 2 орны эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга хийгдэж, тодорхой үр дүнд хүрсэн байна.

Чуулга уулзалтын үеэрМонгол Улс болон ӨМӨЗО-ныХудалдаа Аж Үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол Монголын банк санхүүгийн байгууллагыг төлөөлж Голомт банк ӨМӨЗО-ны хамгийн том банк болох “Bank of Inner Mongolia”-тай хамтран ажиллах гэрээг үзэглэснээр стратегийн ач холбогдолтой түншийн харилцааг тогтоолоо.

Ингэснээр хоёрорны бизнес эрхлэгчдийн хувьд аль улсад байгаагаасаа үл хамааран худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт, хамтарсан зээл, арилжаа, хадгаламж гээд  санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг авах давуу эрх нээгдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5840
0 эможи
keyboard_arrow_up