Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АХБ: ЗАСГИЙН ГАЗАР шинэ сангууд үүсгэхийн оронд ТӨСВИЙН санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах хэрэгтэй

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвт дүн шинжилгээ хийснээ танилцууллаа.

Тэрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тогтвортой байна гэдгээ  танилцуулсан тайланд дурдлаа.

Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 , 2020 онд 6.3 хувь болно гэж таамаглажээ.

Мөн эрэлтээс гадна үйлчилгээний салбар нь өсөлтийн гол хөдөлгүүр болох бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн салбарын орлого сайжирна гэж үзжээ. 

Инфляц 2018 онд дунджаар 6.8 хувь байсан бол 2019 онд 8.5 хувьд хүрэхээр байна. Үүнд, төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, мөн 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлнө гэж таамаглажээ. 

Arslan.mn

Энэ талаар АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлэхдээ, “2019, 2020 оны Монгол улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. Ноднин Монголын эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан. Тэр дундаа, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм. Засгийн газраас үр ашигтай бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн мөчлөг дагасан эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээв.

Arslan.mn

 “Энэ жил Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр урсгал зардал ноднин ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол энэ жил 9.6 хувьд хүрч буурна. Гэхдээ энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хэрэглээний зээлийн хязгаарлалттай холбоотойгоор автомашины импорт буурсан. Мөн алтны экспорт нэмэгдэх төлөвтэй байгаа нь ирэх жил ДНБ 13.0 хувьд хүрч өсөх сайн талтай.

Засгийн газар шинэ сангууд үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах хэрэгтэй" гэдгээ энэ үеэр АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч бөгөөд ахлах эдийн засагч Деклан Магий хэллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601843
0 эможи

keyboard_arrow_up