Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Капитал Банканд 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламжтай бол яах ёстой вэ?

2019 оны 4 сарын 09

Arslan.mn

Капитал банкийг татан буулгах шийдвэрийг өчигдөр гаргасан билээ.

Үүнэтэй холбогдуулан Монголбанкнаас гаргасан дэлгэрэнгүй тайлбарт "Капитал банкны 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн даатгалд хамрагдаагүй дүнг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана.

Даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарна. Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргана. Тухайлбал, 40 сая төгрөгийн хадгаламжтай иргэн 20 сая төгрөгөө “Хаан банк” ХХК дахь дансаар хүлээн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ.

Капитал Банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн “Хаан банк” ХХК-д шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлнө" гэжээ.

Капитал Банк  2019 оны  хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байна.

Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар нэг иргэн, хуулийн этгээдийн төгрөг ба валютын 20 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах, хадгаламж даатгагдсан байдаг. Иймд Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
602044
2 эможи

Иргэн
2019-04-09 12:24
Сайн байна. Чалваргүй бол татан буулгах естой. Санаа зовох асуудал биш. Харилцагчид бол хохирохгүй.
Зочин
2019-04-09 10:54
Монгол банк ямар удаан хөшүүн юм бэ? Капитал банкны үйл ажиллагааг зогсоож эрх хүлээн авагч томилох урдаас төлвөлсөн баймаар юм, Бид 21-р зуунд амьдарч байна гэдэгийг ойлгож, харилцагч хадгаламж эзэмшигчдийн цагийг үнэлж үзээсэй
Зочин
2019-04-09 10:54
Монгол банк ямар удаан хөшүүн юм бэ? Капитал банкны үйл ажиллагааг зогсоож эрх хүлээн авагч томилох урдаас төлвөлсөн баймаар юм, Бид 21-р зуунд амьдарч байна гэдэгийг ойлгож, харилцагч хадгаламж эзэмшигчдийн цагийг үнэлж үзээсэй
Зочин
2019-04-09 09:02
Яаах талаар тодорхой хариулт өгсөн байна, хүлээ
Зочин
2019-04-09 08:57
Одоо тайван хар цаана чинь Монгол банк ажиллаж байна
Зочин
2019-04-09 08:52
УИХ -н гишүүд нь ингэж хулихдаж байхад хэндээ итгэх болж байна
Цэдэн
2019-04-09 08:50
Хадгаламж эзэмшигчдэд уриалхад 20-н саяаас дээш хадгаламжтай байгаадаа хэрэггүй юм байна, үлдсэн мөнгөө валют болгоод гудасан доороо хийх нь дээр юм уу, зөвлөгөө өгөөрэй ах дүү нараа
Иргэн
2019-04-09 08:39
Монгол улсын банкны систем иргэдэд ингэж хүндрэл учируулаж ханаагүй юм байхдаа, Эсвэл энэ улсад сайн банкирууд байхгүйн шинж юм уу даа
Зочин
2019-04-09 00:27
Капитал банкны 99,5/даатгагдсан юм байна үлдсэн 0,5/-нь 20-н саяаас дээш хадгаламжтай гэж ойлголоо энэ улс дараа нь хохиролоо барагдуулах юм байхдаа
keyboard_arrow_up