Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛ БАНК: Харилцагчдын нэхэмжлэлийг 4 сарын 22-ноос 6 сарын 20-ныг хүртэл хүлээж авахаар боллоо

2019 оны 4 сарын 15

Arslan.mn

Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийж байна. 

Монголбанк Капитал банкны үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж Монгол банкны хяналт, шалгалтын газрын дарга Н.Батсайхан хэллээ. 

Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авахаар болсон байна. Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй. Нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй юм байна. Нэхэмжлэл хүлээн авах хаяг нь Капитал банкны Чингэлтэй дүүрэг дэх төв байр гэх хаяг байх аж.

Мөн Капитал банкинд  ажиллаж байсан 250 хүндийг халах шийдвэрийг өнөөдөр танилцуулжээ.

Arslan.mn

Эрх хүлээн авах зөвлөл дараах МЭДЭГДЭЛ-ийг гаргасан айна.

Капитал банк нь хадгаламж эзэмшигч болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдний анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчийг томилсон.

Банкан дахь мөншн хадгаламжийн тухай хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд ХААН банкаар дамжуулан олгож эхлээд байна.

20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээж авахаар тогтоож байна.

Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд^заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, нэхэмжлэгчийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.

Банкнь тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагч нь энэхүү мэдэгдэл гарснаас хойш 60 хоногийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн дараалалд оруулахгүй байх үндэслэл болохыг анхаарна.

Тодруулга мэдээлэл авах утасны дугаар: 18001912, 70001912

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
602292
8 эможи

Иргэн
2019-04-16 08:27
Тэгээд тэр хуулийг чинь харая
Санхүүгийн мэргэжилтэн
2019-04-16 08:22
Монгол улс банк санхүүгийн хуультай улс шүү дээ, хэн нэг луйварчин хадгаламжийн мөнгөн аваад зугтаасан түүх байхгүй, банкны өөрийн хөрөнгө болоод, зээлдэгч, тухайн компанийн өөрийн хөрөнгө гээд өр барагдуулах олон арга бий шүү дээ, мөнгөн ууршаад алга болохгүй
Иргэн
2019-04-15 20:13
Капитал банкны 20-н сая төгрөгөөс дээш хадгаламжийг өгөхгүй байхаа, одоо наадуул чинь 60-хоног 90 -хоног гэсээр байтал мартагнуулаж мохоож луйвар хийх байхдаа харж л байгаарай
Эдийн засагч
2019-04-15 20:04
Иргэдийн нэн тэргүүнд хүсэж байгаа зүйл бол 20-н саяаас дээших хадгаламж эзэмшигчдийн мөнгөнийг хугацаа алдахгүй хүү алдангийн хамт өгөхийг хүсэж байгаа тул саналыг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна, удаах тусам иргэдийн банканд итгэх итгэл сулрах аюултай
Зочин
2019-04-15 17:10
ЗӨВ БИЧИЖ ЧАДДАГГҮЙ СЭТГҮҮЛЧ ИЧЭЭЧЭЭ! ДҮҮРЭН БИЧИГ ҮСГИЙН АЛДАА...
keyboard_arrow_up