Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Он гарснаас хойш 1.6 тн алт худалдан авлаа

2019 оны 4 сарын 27

Arslan.mn

Он гарснаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тонн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонноор бага буюу 48%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор /АМНАТ 5% болсоноос хойш/ буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд 837 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 753 кг алт худалдан авснаас 84 кг-аар их буюу 11%-иар өссөн үзүүлэлт юм.

2018 оны 1 сараас 2019 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны алт худалдан авалтын сарын мэдээг дараах график 1- т үзүүллээ.

График 1. Монголбанкны алт худалдан авалтын сарын мэдээ /2018-2019 он/

1990 оноос 2019 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны алт худалдан авалтын жилийн мэдээг дараах график 2 -т үзүүллээ.

График 2. Монголбанкны алт худалдан авалтын жилийн мэдээ /1990-2019 он/

Эх сурвалж: МОНГОЛ БАНК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602750
0 эможи

keyboard_arrow_up