Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төв банкаар оролдох ТОМ ЭРХ АШИГ…

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

 -Д.Энхжаргал Төв банкны захирлаар томилогдвол Монгол Улсын Эрдэнэсийн сан дампуурна-

УИХ-д олонх болсон МАН-ынхан ялагдлын цагаан тугаа өргөхөд бэлэн болжээ. Тухайлбал, тус намынхан ард түмний итгэл хүлээлгэж өгсөн УИХ-ын 65 суудлыг эрх мэдэл, албан тушаалын буруу хувиарлалт, ашиг сонирхолдоо ашигласнаас болж улс орны эдийн засаг уруудан доройтох болсон. Мэдээж энэ бүхний буруутан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх.

Тэрбээр намынхаа зарим нэг нөхөд болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор Жаргалтулгын Эрдэнбатын Засгийн газрыг огцруулж МАН-ын нэр хүндийг шавартай хутгах эхний алхамыг хийж өөрийг нь Ерөнхий сайдын сэнтийд залрахад нь кнопоороо дэмжлэг үзүүлсэн нэр бүхий УИХ-ын гишүүдэд ард түмэнд очих ёстой ЖДҮХС-ийн мөнгийг өгсөн хулгай нь илэрч шуугиан тарьж байв. Мэдээж түүний халаа сэлгээ, ах дүү, найз нөхдийн томилгоог энд дурдах нь илүүц биз. Одоо түүний дараагийн” бай нь ” Монголбанк. Төв банкны удирдлагуудыг солихоор завдаж байгаа нэг шалтгаан нь хоёр сарын өмнө татан буугдсан “Капитал” банктай холбоотой аж.

Уг нь тус банк дампуурлаа зарлах хэмжээнд хүрээгүй байхад нь улстөрчдийн лобби орж хүчээр дампууруулсан гэдгийг эдийн засагчид одоо ч ярьж байна. Гэтэл өөрсдөө “Капитал” банкыг дампуурах ажлыг зохион байгуулалттайгаар хийсэн хэрнээ Төв банкийг арилжааны банкинд хяналт тавиагүй гэсэн шалтгаанаар удирдлагуудыг нь сольж өөрийн хүнээр багаа бүрдүүлэх сонирхол хэдийнэ эхлэсэн тухайг хэвлэлүүд онцлоод эхэллээ.

Тэгвэл Төв банкны Ерөнхийлөгчийн суудалд санаархсан хуучин удирдлагуудын нэг болох Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Лондонгийн төлөөлөгчийн газарт захирлаар томилогдон ажиллаж байсан Д.Энхжаргалийн нэр хэвлэлийн мэдээлэл дунд нэр нь “цохиж” явна. Тэрбээр “Дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй, Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг 2009 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржид бэлэглэчихсэн гэх дуулиан өдөр тутмын сонины нүүрийг чимж байсан удаатай. Д.Энхжаргал тухайн үед Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдонгуутаа "Автозам" банкны үйл ажиллагааг зогсоосныхоо дараа тус банкны байранд Тээвэр хөгжлийн банк нэртэй хувийн банк босгож байсан гэдэг.

Ингээд үүнээс хойш зам тээвэртэй холбоотой бүхий л санхүүжилт мөнгө төгрөг Төв банкаар дамжин гарч Х.Энхжаргалын ашиг сонирхлыг гүйцэлдүүлж мөнгөлөг хатагтай болгож байсан тухайг одоо ч энэ явдлыг мэддэг хүмүүс ярьдаг. Үүгээр ч зогсохгүй хатагтай Д.Энхжаргал Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан Швейцарийн иргэн Армин Виедеркертэй холбоо тогтоон дээрх банкинд хөрөнгө оруулж 51 хувийн эзэмшигч болгох саналыг тавьж удалгүй гэрээний дагуу хийгдсэн 51 хувиа дээрэмдэх ажлыг хийж улс дамнасан шуугианыг тарьж байсан юм.

Тэрбээр тухайн үед Армины хөрөнгө оруулалтыг авахыг тулд өөрийгөө удахгүй Монголбанкны ерөнхийлөгч болно хэмээн ярьж байсан гэдгийг Швейцарын иргэн Армины төлөөлөгч Р.Батрагчаа ярьж байсан удаатай. Угтаа бол түүний дээрх үйлдлүүд нь Монголбанкны том албан тушаалаа өөрийнхөө хувийн банкыг өөд нь татахад ашигласан гэсэн үг. Түүнчлэн Д.Энхжаргал Үндэсний аюулгүй байдалд халдсан нэгэн шийдвэрийг гардан хийсэн гэх сураг бий. Монголыг Хятадын мэдэлд өгөх свопын гэрээг санаачилж, удирдсан гэдэг. (Энэ бол одоо ч нууцын зэрэглэлд хамаардаг) Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг үйлдэл болсон. Харин яагаад одоо хүртэл энэ асуудлыг дахин ярьж шалгахгүй байгаа нь хачирхалтай.

Ийм л нэг эрх ашгийн сонирхолтой хатагтайг У.Хүрэлсүхийн багийнхан Төв банкны захирлыг албан тушаалд зүтгүүлж ямар том хуйвалдааныг хийх гэж байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна. Юутай ч Засгийн газар нь зохион байгуулалттайгаар “Капитал” банкыг дампууруулсан хэрнээ арилжааны банкинд хяналт тавиагүй гэсэн шалтгаанаар Төв банкны удирдлагуудыг солихоор улайрч байгаа энэ үед яагаад заавал Д.Энхжаргалын нэр цохиж явна вэ. Хэрвээ Ерөнхий сайд Монгол Улсын Эрдэнэсийн санг Д.Энхжаргал гэх эмэгтэйд даатгавал Төв банк утгаараа дампуурах эрсдэлд орох бизээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604726
1 эможи

зочин
2019-06-13 17:48
ЭРДЭНЭТИЙН ЭНХТАЙВНЫ ДҮҮ ШҮҮ ДЭЭ ,НЭГ
keyboard_arrow_up