Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Автомашины татвараа Төрийн банкны Гялсбанк үйлчилгээгээр төлөх боломжтой

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Төрийн банкнаас төрийн үйлчилгээг харилцагчид шуурхай хүргэх зорилт тавин ажилладаг билээ.

Тус зорилтын хүрээнд Татварын ерөнхий газартай хамтран Монгол Улсын хэмжээний бүх татвар төлөгч ААН байгууллага, иргэд татвар хураамжийн төлбөрөө Татварын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан төлөх боломжийг харилцагчиддаа олгож байна.

Татварын ерөнхий газраас татварын албаны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай, хялбар болгож, цахим засгийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оноос эхлэн нэвтрүүлсэн. Уг системийг одоогийн байдлаар арилжааны зургаан банк нэвтрүүлсний нэг нь Төрийн банк юм.

Төрийн банк нь цахим засаглал, цаасгүй технологийг дэмжих бодлогын хүрээнд нийт харилцагч нартаа Татвар хураамжаа банкны салбар нэгж дээр болон Гялсбанк үйлчилгээ /вэб сайт, гар утасны аппликейшн/-ээр дамжуулан илүү хялбараар төлөх боломжийг бүрдүүлсэн. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.statebank.mn/w/mn/c1526 линкээр орж авна уу.

Мөн Гялсбанк үйлчилгээг ашигласнаар бүх төрлийн төлбөр тооцоогоо гүйцэтгэхээс гадна сар бүрийн хэрэглээний төлбөрөө төлөх, хадгаламж барьцаалсан онлайн зээл авах, QR кодоор төлбөр төлөх, шилжүүлэг хийх, Гааль, нийгмийн даатгалын төлбөр, тээврийн хэрэгслийнхээ торгууль төлөх зэрэг банканд очилгүйгээр бүх төрлийн үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604735
0 эможи

Анхаа
2019-06-13 15:29
http://www.statebank.mn/w/mn/c1526 энэ линк нь нээгдэхгүй байна. ТӨРИЙН БАНК бүхил сайтаар энэ мэдээлэлээ тараахдаа энэ линк жирийн гар утас таблёт компьютер дээр нээгдэж байна уу гэж шалгадаггүй юм байх даа Өчигдөр нээшдэхгүй байсан өнөадөр ялгаа алга Маргааш цаашдаа ч нээгдэхгүй биз
keyboard_arrow_up