С.Чинзориг: “Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхэлнэ
2019 оны 6 сарын 17
“Капитал” банк татан буугдсантай холбоотой нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг гацаанд ороод байгаа. Эл асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Монголбанкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлийн хүсэлтээ гаргахаар ажиллаж байгаа аж.
Энэ асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзоригийн "Капитал банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхлэх юм. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах үүднээс хуулийн хүрээнд Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаасыг худалдан авахаас гадна арилжааны банканд байршуулдаг бөгөөд нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг Монголбанкны бодлогын хүүн дээр нэмэх нь 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулахаар яригдаж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604878
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: