Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Наадмын өдрүүдээр ТӨРИЙН БАНК-ны иж бүрэн явуулын банк ХҮЙ ДОЛОО ХУДАГТ АЖИЛЛАНА

2019 оны 7 сарын 09

Төрийн банк нь Монгол Улсын бүх хот сууринд байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2,8 сая харилцагчиддаа банк, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж ажилладаг.

Arslan.mn

Энэ жилийн хувьд Төрийн банкны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд 10 жилийн ойн хүрээнд харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

Жишээлбэл, Иргэд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан төлбөрийн картаар үйлчилж байна. Мөн Автомашины татвар, торгуулиа Төрийн банкны Гялсбанк үйлчилгээгээр төлдөг болсон.

Түүнчлэн, Харилцагчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний баяр наадмын өдрүүдээр Төрийн банкны иж бүрэн явуулын банк Хүй долоо худагт ажиллаж дараах үйлчилгээг иргэд харилцагчиддаа үзүүлнэ.

  • Харилцагчиддаа бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ;
  • Харилцах, хадгаламжийн данс нээх;
  • Кредит, дебит карт захиалга авах;
  • Цахим банкны үйлчилгээ болох Гялсбанк, Биллингийн үйлчилгээ холбох;
  • Бүх төрлийн даатгалын үйлчилгээнд бүртгэх;
  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоо зөвлөгөө, мэдээлэл өгөх;

Мөн Төрийн банкны Улаанбаатарын салбар нэгжүүд дараах хуваарийн дагуу ажиллана.

Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа нийт Монголчууддаа, Төрийн харилцагчиддаа  Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605769
0 эможи

keyboard_arrow_up