Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2019 оны 7 сарын 30

“Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн-2019” долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлэв. Мөн үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Финтек”, НУСЗЗГ-ын захирал А.Энхжин “Валютын захын нөхцөл байдал: Монголбанкны оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн ХШГ-ын Ахлах хянан шалгагч Б.Галия “Орон нутаг дахь банкуудад зайны хяналт тавих аргачлал” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлэв. /Баян-Өлгий аймаг, Өлгий сум - 2019.07.25/

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар "Финтек" сэдвээр илтгэл тавилаа. /Баян-Өлгий аймаг, Өлгий сум - 2019.07.25/

Монголбанкны НУСЗЗГ-ын захирал А.Энхжин "Валютын захын нөхцөл байдал: Монголбанкны оролцоо" сэдэвт илтгэл. /Баян-Өлгий аймаг, Өлгий сум - 2019.07.25/

Зөвлөгөөнд баруун бүсийн аймгууд болох Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймаг дахь Монголбанкны салбарын төлөөлөл болон арилжааны банкуудын төлөөлөл оролцож, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, орон нутаг дахь банк, санхүүгийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.    

Баруун бүсийн банкны салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон нийт төлөөлөгчид. /Баян-Өлгий аймаг, Өлгий сум - 2019.07.25/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606194
0 эможи

keyboard_arrow_up