Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гэр хороололд амьдарч байгаа өрхүүдэд “НОГООН ЗЭЭЛ“ олгоно

2019 оны 8 сарын 15

Arslan.mn

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болох “Ногоон зээл”-ийн гэрээг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арилжааны гурван банктай өнөөдөр байгууллаа.

Арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөөр уг зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа бол Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэдийн ногоон худалдан авалтыг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн 9 хувьд татаас өгөхөөр болжээ.

Нийт 3 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээний дагуу иргэн Төрийн банк, Хас, Хаан банкнуудаас сарын 0.7 хувийн хүүтэй, 40 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой юм байна.

Arslan.mn

Зээлийг зөвхөн иргэнд олгох бөгөөд зээлээр авах бүтээгдэхүүн нь халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон байхаар заажээ.

“Ногоон зээл”-д хамрагдан нэг зээлдэгч 1,000,000 төгрөгийн зээл авна гэж тооцвол 33,000 гаруй өрх зээлд хамрагдах боломжтой аж.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606851
4 эможи

зочин
2019-08-16 13:56
та нарт зээлээс оор ярих юм алга уу. Ард иргэдийг дандаа зээлээр амьдар гэх юм. Ортой хун оодолдоггуй, оттэй ямаа таргалдаггуй гэж отгос буурлууд ярьдаг унэн уг шуу.
Zochin
2019-08-15 19:56
Mongolchuud bvgd zerltei shd. Ahiad zeel avah chadal bgan bolov u da! Zeel sanaachilj bhin orond arai boditoi yum hiij ter nisehiin bairnaasaa olnig bariad ogchihvol 35000 ail utaa gargahgvi boloh yum bishvv!
keyboard_arrow_up