Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХЗХ дампууруулж, хамт ББСБ байгуулсан гадаадын иргэнийг залилсан М.Дэлгэрмаа хаана явна вэ?

2019 оны 9 сарын 09

Санхүүгийн зах зээлд 20 жил амжилттай ажиллаж, 22 орчим тэрбум төгрөг эргэлддэг байсан Монголын анхны ХЗХ болох Монкорд дампуураад удаж байна. Санхүүгийн луйвар явагдсан гэх үндэслэлээр хэргийг ЦЕГ-ын харьяа УМБГ шалгаж бөгөөд өнгөрсөн зунаас хойш мөрдөн байцаах ажиллагаа гацаанд орчихоод байна.

Энэ шалгалтын хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо ба Монкорд ХЗХ-ны ажилтнууд орсон бөгөөд мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын шалгалтын багт санхүүгийн дампуурлаа шалгуулж байгаа гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаагийн багийнхан багтсан нь хэрэг явдал үнэн зөвөөр шийдэгдэх үү гэсэн эргэлзээг хадгаламж эзэмшигчид нь төрүүлж эхэлжээ.

Нэр нь бараг брэнд болсон Монкорд үйл ажиллагаа нь доголдсоноос биш шунахай сэтгэлтнүүдийн нүдэнд өртөсөн нь өнөөдөр үүд хаалгаа барихад хүрсэн гэвэл үнэнд илүү дөхнө. Монкордыг дампуурлсан баг энэ үйл ажиллагааг эртнээс бэлдсэн байх магадлалтайг ч эх сурвалжууд хэлж байна. Хамгийн сүүлд удирдлагын багийг гартаа авсан М.Дэлгэрмаагийн багийнхан хоршооны хуулиар олгосон зарчмуудыг хатуу баримтлан ажиллаж байсан чадвартай, удирдагчдыг нь нэг нэгээр шахан зайлуулж, өөрсдийн хүнээ шингээж байсныг хохирогчид нь ярьж байгаа юм.

Монкорд Хадгаламж зээлийн хоршоог анх бизнес эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах үйлст хувь нэмрээ оруулах зорилгоор Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн дэргэдэх Эдийн засгийн клубын банк санхүүгийн мэдлэгтэй 15 эмэгтэй байгуулж байжээ. Үүнээс хойш хороо үйл ажиллагаа тэлж, хамгийн сүүлд 3000-4000 иргэний 22 тэрбум төгрөг хадгалагдаж байсан юм.

Хоршоонд хадгаламж эзэмшигчид дээд тал нь 500, 600, 800 сая төгрөгийн хадгалуулж байжээ. Гэхдээ энэ хэмжээний хадгаламжтай хүний тоо цөөн. Тэдний зарим нь гадаадад байдаг хүүхдүүдийнхээ мөнгийг энд хадгалж байсан бөгөөд өнөөдөр үр хүүхэддээ юу хэлэх вэ гэдгээ мэдэхгүй шаналж суугаа аж. Мөн хадгаламж эзэмшигчдийн дунд олон тооны хүүхдүүд бий. Тус ХЗХ “Бяцхан зөгийн үүр” хадгаламж нээсэн учраас иргэд хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн. Өөрөөр хэлбэл хорооны удирдлагууд томчуудаас гадна хүүхдүүдийг ч залилчихаад сууж байна.

Хоршоог дампуурлын ирмэгт авчирсан хүн нь гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаа. Тэрээр 2002 оноос эхлэн Монкорд ХЗХ-нд няглан бодох, Ерөнхий нягтлан, дотоод хянагч, эрсдлийн шинжээч гэх мэт ажлыг хийж байгаад 2016 оноос эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм байна.

УМБГ хоршооны дампуурлын хэргийг шалгаж дуусгахын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос гарах санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээж байгаа гэдэг ч СЗХ энэ дүгнэлтээ хүргүүлэхгүй гацааж байгаа аж.

Өнөөдөр Монгол Улсад арилжааны банкы зээлийн хүү 17.8 хувьтай байгаа Харин Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү 39.6 хувь, ХЗХ-ны зээлийн хүү 33.6, ломбард 42 хувьтай байна. Харин хоршооны хадгаламж эзэмшигчид нь нийгмийн гол цөм болсон дундаж давхаргынхан. Энэ давхаргыг ядуурал руу түлхсэн М.Дэлгэрмаа Цагдаагийн байгууллагад дан ганц ХЗХ-ны хэргээр шалгагдаагүй. Түүнд холбогдох эдийн засгийн гэмт хэрэг, залилангийн хэд хэдэн хавтаст хэрэг нээгдсэн байдаг юм байна.

Зата ХХК Ерөнхий ня-бо

Линч идэш Махони ХХК ня-бо

2002-2007 онд Ерөнхий ня-бо

2007-2013 онд Дотоод хянагч

2013-2016 онд санхүүгийн зөвлөх

2016-2018 оны 8 сар хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Дэлгэрмаа нь Монкордын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа БНСУ-ын иргэн Ван Чол Ху гэгчтэй танилцаж, Банк бус санхүүгийн байгууллага байгуулж ажиллахаар тохирч Ван Чол Ху гэгчээс нэг тэрбум төгрөг гаргуулсан юм байна.

Тэд хамтарч ажилласнаас хойш Солонгос иргэн мөнгө нь багасч байгааг хэлж М.Дэлгэрмаагаас тайлбар шаардсанаар түүний залилангийн бас нэг хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж эхэлжээ. М.Дэлгэрмаа Ван Чол Худ санхүүгийн тайлангаа 2.7 хувийн хүүгийн ашигтай гаргаж өгдөг, харин зээлээ 3.4 хувийн хүүтэй гаргадаг байсан нь илэрсэн юм байна.

2018 онд нээгдсэн Эрүүгийн хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. М.Дэлгэрмаа Цагдаагийнхан 2018 оны наймдугаар сард М.Дэлгэрмааг Ганцхудагт хэсэг хугацаагаар саатуулж байгаад гаргажээ.

М.Дэлгэрмаад гадны иргэнтэй хамтран байгуулсан Банк бус санхүүгийн байгууллага бий. Бас түүнд Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирлын эрх мэдэл байсан. Түүнд мөн хувийн аудит компани байсан бөгөөд “Фидус аудит” ХХК нэртэй энэ компани Монкорд ХЗХ-ны санхүүд аудит хийж байсан нь бүүр ч гайхалтай.

Эдийн засгийн ашиг олох, санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий тамга атгасан ийм нэг хүн 3000-4000 хүний эрх ашгийг хохироож, луйвар хийж явахад үйл ажиллагааг нь хянан зохицуулж байх учиртай Санхүүгийн зохицуулах хороо хараагүй мэт, үзээгүй мэт, мэдээгүй мэт дүр эсгэж суусан нь харин сонин юм. ХЗХ дампууруулж, хамтран ББСБ байгуулсан гадаадын иргэнийг залилсан М.Дэлгэрмаа хаана явна вэ?

Н.Тунгалаг

UPDOWN.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
607831
2 эможи

Zochin3
2019-09-10 13:45
Энэ хэргийг ингэж удаашруулаад байгаа нь 2 шалтгаантай гэж харагдаж байна. 1-рт/ хэргийг хянан шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, эцсийн зөв шийдвэр гаргах чадвар, сэтгэл холбогдох байгууллагуудад алга байна. Ө.х чадварлаг, мэргэжлийн хүний нөөц байхгүй, хэдэн хулгайчийнхаа заавраар амыг нь хараад л сууж байгаа эмгэнэлтэй дүр зураг байна. 2-рт/ хэн нэгний ашиг сонирхол хөндөгдөөд, энэ хэргийг удаашруулж цаг хугацаа хожиж байна. Ийм л дүгнэлт хийхээр байна. Ганц хоршоон дээр ингэж удаж байгаа юм, 300 орчим хоршоо ийм байдалд хүрвэл ямар юм болноо.
zochin
2019-09-10 00:04
ene bol dan gants udam damjsan luivarchin Delhermaagiin hereg bish, udirdlagiig gartaa avsan buleg hulgaichuud uund oroltsson SANHUUGIIN ZOHITSUULAH HOROONII darga Davaasuren heregiig ahalj shalgaj bui Sainbayr nariin huivaldaan gj haragdaj bn. Yagaad 22 terbumiig idsen hulgaichuudii shalgah hesegt oruulaad uur gazar neg uruund suugaad bn, shalgah bish daldlàd ch bgam shig, hohirogchdiin tuluulliig oruulahgui bgam. gishuudiin negdsen hurlaas songogdson tuluulliig uursduu huchingui gechiheed mungu hulgailsan huuchin udirdlaguud nertei luivarchid uursdiiguu shalgahiig SANHUUGIIN ZOHITSUULAH HOROO ZUVSHUURSUN BGA. Uund SHALGAH HESGIIN AHLAGCH SAINBAYR YU HELEH BOL, Ene hun latstai uruunuus ni oroi tsagaar yum zuuj bgad bas zurgaa daruultsan bsan ???
Зочин
2019-09-09 21:46
Zochin
2019-09-09 15:31
Bid neeree yamar ch batalgaagui niigemd amidarch bainaa. Gemt etgeeduud ni Huuli, shuuhteigee niileed l irgediig hohiroogood yavdag, hergiig darsaar huun heleltseh geed haadag. Arai ch dee. Uchnuun barimttai hergiig ingeed 1 jil iluu darj baina. Yamar ch chadvargui CZXoroo gej gazriin lai shuu dee, sandal shireenees bolj 4000 hunii mungiig ureed hayah yu ch bish baina daa, uursduu terbumaar yaridag humuus hen negniii olon jiliin tsugluulsan mungiig yaj tooh ve dee.
keyboard_arrow_up