Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк МӨНГӨН тэмдэгтийн НУУЦЛАЛЫГ сайжруулж байна

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Монголбанк өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр 2017-2019” хэрэгжүүлж буйгаа танилцууллаа.

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулинд Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Дээрх зорилтыг хангах үүднээс Монголбанкнаас бодлогын болон Төв банкны уламжлалт арга хэрэгслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна олон улсын сайн туршлага, нийтлэг жишгээр Монголбанкны үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг дунд хугацаанд төлөвлөх, цогц байдлаар үйл ажиллагааны хөтөлбөр батлан хэрэгжүүлэх шаардлага бий болжээ. Энэхүү шаардлагын дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-10 дугаар тушаалаар уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх болжээ.  

Тус хөтөлбөр нь 2017 оноос эхлэн Банкны салбарын болон Төв банкны хууль эрх зүйн орчинг сайжруулах, энэ хүрээнд Монголбанкны үйл ажиллагаанд тулгамдаж буй болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг тодорхойлон стратегийн хувьд Хууль эрх зүйн шинэчлэл, Бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт, Хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Дэвшилтэт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, Хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн 5 чиглэлд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.  

Бодлогын чухал зорилт болох хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн хүрээний реформыг хийж байгаа аж. Тухайлбал, “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийг шинээр боловсруулж, “Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, “Банкны тухай хууль”, “Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-иудад нэмэлт өөрчлөлт оруулан Монгол Улсын Их хурлаар батлуулжээ. Мөн Актив удирдлагын тогтолцооны хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хууль санаачлагчид уламжлан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эдгээрээс гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай, Векселийн тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. 

Мөн уг хөтөлбөрийн хүрээнд Төв банкны Ерөнхийлөгчийн дангаар гаргадаг байсан шийдвэрийг хамтын удирдлагын зарчмаар шийддэг болж, мөнгөний бодлогын зөвлөлийг Мөнгөний бодлогын хороо болгон шинэчилж, саналын эрхтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй болсон бол банкны хяналт шалгалтын шийдвэрийг мөн хатын саналаар гаргадаг болж, Банкны хяналт шалгалтын хороог шинээр байгуулж, төв банкны ажлын уялдаа, үйл ажиллагааны боловсронгуй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтүүд хийгджээ.

Техник технологийн эрин үед олон улсын төв банкуудад нэвтэрсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх шилжилтийг хийх болсон байна. Энэ хүрээнд Банкны системийн эрсдлийг бууруулах, банк хоорондын захын үйл ажиллагааг боловсронгуй болгосноос гадна технологийн олон төрлийн дэвшлийг нэвтрүүлсэн төдийгүй  мөнгөн тэмдэгтийн нууцлалыг сайжруулж байна. Зорилтот хугацаанд Монголбанк нь Засгийн газар, төрийн агентлагууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран бодлогын томоохон ажилд гардан оролцож ажилласан нь ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, Зээлийн хүүг 2018-2023 он хүртэл бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулж, үүний үр дүнд энэ оны эхний найман сарын байдлаар зээлийн дундаж хүү 1.3 хувиар буурч эхэлсэн.

Төлбөрийн системийн найдвартай, шуурхай байдлыг сайжруулж, гадны байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэвшилтэд технологийг нэвтрүүлэх зэрэг хамтын ажиллагааны олон хэлбэрээр үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байгаа аж.

Монголбанк дээрх 5 зорилтыг дэвшүүлснээр Монгол Улсын банк, санхүүгийн салбарын төдийгүй эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад илт тод, нээлттэй, орчин үеийн техник технологи түшсэн түргэн шуурхай, үйл ажиллагааны эрсдэлгүй стратегийг баримтлан ажиллах болжээ.  

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607984
0 эможи

ИРГЭН
2019-09-13 10:53
НУУЦЛАЛ ЭНЭ ТЭР ЯАХВЭЭ МӨНГӨНИЙХӨӨ МАШТАБЫГ ӨӨРЧИЛЖ 1994 ОНЫ 20 ДУГААР ТОГТООЛОО ЭРГЭЖ ХАРМААР ЮМ ДАА
Зочин
2019-09-12 14:29
Зочин
2019-09-12 12:27
сонирхолтой
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up