Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Энхжин: Гадаад өрийн менежментийг оновчтой хийж, төрөөс урт хугацааны төлөвлөгөө батлах хэрэгтэй

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны санаачилгаар “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Уг онол практикийн бага хуралд санхүү, эдийн засгийн судлаач, шинжээчид оролцож,  Монгол Улсын эдийн засгийн гадаад тэнцвэр, өрсөлдөх чадварыг сайжруулах, валютын орлогыг нэмэгдүүлэх боломж, бодлогын алхмууд мөн гадаад өрийн удирдлагад баримтлах стратеги гэсэн үндсэн асуудлуудаар судалгаа, шинжилгээний ажлуудынхаа үр дүнг хэлэлцэж, байр сууриа илэрхийлцгээлээ. Уг асуудлууд нь гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд чухал ач холбогдолтой юм.

Arslan.mn

Хуралд Монголбанк, ОУВС, Дэлхийн банк, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчдын яам, арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцов.

Хэлэлцүүлгээр  эдийн засаг, санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдыг голлон урьж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломж, бодлогын алхмууд, гадаад удирдлагын баримтлах стратеги гэх мэт үндсэн асуудлаар тэдний байр суурийг сонссон юм. 

Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл  “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ хурдацтай өссөн гэдгийг олон улсын байгууллага болон эдийн засагчид хэлж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс Олон улсын вальютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, хүлээгдэж байсан өр төлбөрүүдийг шийдвэрлэх арга хэмжээ авсан. Одоо 2021 оноос хойш 10 гаруй тэрбум ам.долларын гадаад өр хүлээгдэж байна. Үүнд бэлдэх цаг нь болсон гэдгийг Монголбанкнаас илэрхийлж байна. Бэлдэхийн тулд аж ахуйн нэгжүүд санхүүгийн сахилга бат, төлөвлөгөөгөө гаргах нь чухал. Засгийн газар болон Сангийн яамнаас гадаад өрийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлээд явж байгаа нь сайшаалтай. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудтай хийх хамтын ажиллагаа маш чухал.” гэв.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин " Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2019 оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байна. Үүнээс Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар байгаа юм. 

Гадаад өрийн хэмжээг бүх хэмжээсээр авч үзэхэд зохистой түвшнээс өндөр байгаа бөгөөд томоохон бонд зээлийн төлбөр төлөгдөх хугацаа ойртож байна. Өмнө авсан төрийн бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүйн улмаас гадаад өрийг эргэн төлөхөд хүндрэл учраад байна. 

Гадаад өр өндөр байгаагаас шалтгаалан валютын ханш сулрах, эрдэсийн үнэ унах зэрэг шокууд илрэхэд өрийн үйлчилгээний зардал өсөх, улмаар санхүүгийн салбар доройтох эрсдэлтэй. Иймээс гадаад өрийн менежментийг оновчтой хийж, төрөөс урт хугацааны төлөвлөгөө боловсруулан батлах нь зөв юм" гэв.

Монголбанк хурлаас гарсан үр дүн, зөвлөмжүүдийг нэгтгэж олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдээлэх ба хурлын илтгэлүүдийг эндээс татаж авна уу.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608165
0 эможи

Зочин
2019-09-17 12:17
сонирхолтой
keyboard_arrow_up