Монгол Улсын хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг боловсон хүчин таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Программистын ажлын байранд ажиллахыг урьж байна.
Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны үндсэн бүртгэлийн систем, түүний дагалдах программ хангамжуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, найдвартай, эрсдэлгүй байдалд хяналт тавьж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Программ зохиогч мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх;
• Программист, өгөгдлийн сан, хөгжүүлэгч чиглэлээр мэргэшсэн;
• Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
• Банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
• HTML, Javascript, CSS, jQuery ашиглан вэб хөгжүүлэх чадвартай;
• Java, C#, C++ программчлалын хэл ашиглан программ хангамж хөгжүүлэх чадвартай;
• Oracle, MSSQL, MySQL өгөгдлийн сангийн мэдлэгтэй;
• SQL, PLSQL, T-SQL эзэмшсэн байх шаардлага тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Төрийн албан хаагчийн анкет болон CV
• Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/
• Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
• Иргэний үнэмлэх /хуулбар/
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү.
Анкет, материалыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /554/
Факс: (976)-11-7013-0602